18-р сургуулийн өмнөх хордсон хүүхдүүд булчин нь суларч хөл, гар нь мэдээгүй болж эмнэлгийн тусламж авч байна

Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байсан ХУД-ийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 21 сурагч өнгөрсөн есдүгээр сарын 21-нд хичээл дээрээ бөөлжиж, суулгалт өгсөн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөө оройноос эхэлж дээрх хүүхдүүдийн биеийн байдалд өмнөхөөсөө илүү их ноцтой байж магадгүй шинж тэмдэг илэрч ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирж тусламж авч байгаа талаар эцэг, эхчүүд нь мэдээлэл өгсөн юм. Одоогоор хүүхдүүдийн нүд нь улайж, хөлийн булчин нь суларч алхаж чадахгүй, гараа атгаж чадахгүй байдалтай байгаа гэв.

Одоогоор 15 хүүхэд байгаа бөгөөд толгойн өвдөж, нүдний доод хэсэг улайлт өгсөн, булчин нь суларсан бөгөөд өмнөх шинж тэмдгээсээ илүү хүндрэл зовиур өгсөн. Бүх хүүхдэд энэ  ижил зовиур илэрч байгаа гэдгийг онцлон ярилаа. 

Өнөөдрийн хувьд хүүхдүүд 18-р сургуулийнхаа хичээлийн байранд хичээллэсэн юм байна. Сарын өмнө шинжилгээ авсан гэтэл өнөөдрийг хүртэл хариу нь гараагүй байгаад бухимдаж буйгаа эцэг, эхчүүд хэлсэн юм.

"Шинжилгээний хариуг үнэн бодитоор хэлж байж бид хүүхдүүдийнхээ эмчилгээг эрчимтэй хийлгэж эрүүл болгох ёстой байна. Анх бид нарт хариу нь 14-21 хоноод гарна гэсэн гэтэл бараг сарын хугацаа өнгөрчихлөө. Манай хүүхдүүдийг газ үнэрлэсэн гэх мэдээлэл цацаж байгаад үнэхээр гомдолтой байгаа. Ангид гарсан үнэрийг дарах гэж үнэртэй ус хүүхдүүд цацсан. Гэтэл хүүхдүүдийг маань үнэртэй ус цацсанаас хордсон гэх мэдээлэл өгөөд байна. Шалны завсараас муухай зүйл үнэртэж угаартсан хүүхдүүдийг худлаа гүтгэж болохгүй. Захирал багш, ангийн багш бид нар хамт түргэний машин дагаад л энд ирлээ. Үнэхээр хэцүү хүнд байна. Хүүхдүүдийн биеийн байдалд гүн хордчихсон байгаа учраас л дахиж ийм шинж тэмдэг өгөөд байна. Мэдрэлд нь нөлөөлж байгаа болоод л булчин нь суларч байгаа. Хөл дээрээ тогтож чадахгүй байна шүү дээ" гэдгийг эцэг, эхийн төлөөлөл ярив.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан