НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу наймдугаар сарын 23-нд 13:00 цагаас ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдах гэж байна.

Иймд 2023 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Дархан-Уул аймаг 10.7%, Орхон аймаг 9.6%, Дорнод аймаг 7.7% Өмнөговь аймаг 7.1% байсан бол хамгийн бага нь Говь-Алтай аймаг 1.7% байжээ.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгодог билээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан