“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо

“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо

 

Голомт банк хүүхэд, багачуудынхаа хадгалах зуршлыг дэмжих зорилгоор “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд 60 харилцагчийг худалдан авалтын эрхийн бичгээр, 6 харилцагчийг “Universal Beijing Resort”-руу аялах хос эрхээр шагнах юм.

Харин энэхүү урамшуулалт аяны эхний ялагчдыг Golomt Bank болон Ikon News хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд энэ удаа худалдан авалтын эрхийн бичгийн  25 ялагч, аяллын эрхийн бичгийн 1 ялагч нийт 26 шагналын эздийг тодруулсан юм.

Супер азтан болсон 10 настай бяцхан харилцагчийн сэтгэгдлийг хүргэж байна.

“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо

Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулаач.

Намайг Э.Төгөлдөр гэдэг. Би Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн 5-4 ангид сурдаг.

Супер шагналын эзэн болж, Universal Beijing Resort-руу аялах болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Би маш их баяртай байна.

Хадгаламждаа орлого нэмээд аянд оролцох урамшууллын эрхээ авсан юм байна. Ээж, аав нь чамд хадгаламж нээгээд хэр удаж байгаа вэ?

Манай ээж, аав надад хадгаламж нээгээд 3,4 жил болж байгаа гэж хэлсэн.

Хадгаламжаараа ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа вэ? Хуримтлалын зорилгоо тодорхойлж амжсан уу?

Одоохондоо төлөвлөж амжаагүй. Болбол орон сууц авчих юмсан даа л гэж бодож байна.

Хадгаламж нээн ирээдүйд чинь хуримтлалаар хөрөнгө оруулж байгаа ээж, аавдаа бас баярлалаа гэж хэлээрэй. Гэр бүлийнхэнтэйгээ хамт сайхан аялаад ирээрэй.

За тэгнээ. Ийм боломж олгосон Голомт банкны ах, эгч нартаа бас баярлалаа.

“Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяны дараагийн азтануудыг 2023.06.14-ний өдөр Golomt bank болон Ikon News  хуудсаар шууд дамжуулан тодруулах болно.

Энэхүү аян нь 2023.06.12-ныг дуустал үргэлжлэх тул та Голомт банкны бүх салбар, тооцооны төвөөр үйлчлүүлж эсвэл Интернэт банк, Смарт банк аппликэйшн ашиглан Алтантүлхүүр болон Хүүхдийн мөнгө хадгаламж шинээр нээлгэж, орлого нэмэх боломжтой.  

Дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон авна уу.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан