Авлигын хэрэгт шалгагдаж байсан монгол иргэнийг БНСУ-аас олж тогтоон, нутаг буцаажээ

Авлигын хэрэгт шалгагдаж байсан монгол иргэнийг БНСУ-аас олж тогтоон, нутаг буцаажээ

 

Авлигын эсрэг 5Ш ажиллагааны хүрээнд БНСУ болон БНХАУ руу явсан иргэдийг буцаан авчирсан байна.

Энэ талаар АТГ-аас "2023 оны тавдугаар сарын 26-нд "Korean Air" компанийн нислэгээр авлигын хэрэгт шалгагдаж байгаа Х.Б ирсэн. АТГ, эрүүгийн цагдаагийн албаны ажлын хэсэг БНСУ-ын Цагаачлалын албатай хамтран ажилласнаар түүнийг олж тогтоон, нутаг буцаасан байна.

АТГ-ын мөрдөгчид Эрээн хотод Хятадын холбогдох албаны хүмүүсээс бас нэг иргэнийг хүлээн авна. "Шувуу" ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй"-г хэллээ.

Шувуу ажиллагааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас авчирсан билээ.

Мөн "АТГ-ын мөрдөн шалгах албаныхантай иргэн Ж.Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдоод хэргээ шалгуулъя гээд ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн.

Иргэн П.Болортуяа мөн мөрдөгчтэй холбогдоод БНСУ-аас ирээд хэргээ шалгуулж байгаа. Эдгээр иргэнд хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах нөхцөл бүрдээд буй" хэмээн сайд Х.Нямбаатар мэдээлж байв.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан