Согтуудаа хүн хөнөөж, зугтсан 33 настай эрэгтэйг баривчилжээ


Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сум, 1 баг, “Морь барианы газрын хойно хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
 Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эрэгтэйн биед 33 настай, эрэгтэй согтуурсан үедээ халдаж, улмаар амь насыг нь хохироож зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан