Хүүхдээ зодсон гэх цэцэрлэгийн багшийн хэргийг шалгаж байна


Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах цэцэрлэгт “Багш нь миний хүүгийн биед халдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх мэдээлэлд тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй талаарх мэдээллийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хорооны хамтарсан багт хүргүүлээд байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан