Япон улс Африк тивийн тогтвортой байдлын төлөө 500 сая ам.доллар зориулна

Япон улс Африк тивийн тогтвортой байдлын төлөө 500 сая ам.доллар зориулна

 

Японы эрх баригчид Африк тивийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангахад ирэх гурван жилийн хугацаанд 500 орчим сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гарагт Гана улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ мэдэгджээ. 

 

К.Фүмио, Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо нар мөн олон улсын хэд хэдэн асуудлыг, түүний дотор Судан, Украины нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.   Японы Ерөнхий сайд Гана улсыг Африк тив дэх Японы чухал түнш хэмээн тодорхойлж, Африкийн улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ. Африк тивд хийж буй айлчлалынхаа хүрээнд К.Фүмио нь Кени, Мозамбик улсад мөн айлчлах аж.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан