Г.Отгонцэцэг “Энэрэл” төвийн хүүхдүүдийг баярлууллаа

Казахстан улсын спортын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх "ЭНЭРЭЛ" төвд зочилж, хүүхдүүдэд бэлэг гардуулсан байна.
Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг жил бүрийн шинэ жилийн баяраар эх орондоо ирэхдээ ийнхүүбяцхан багачуудыг баярлуулдаг уламжлалтай. Тэрбээр 2016 онд “Өнөр бүл” асрах газрын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулахын зэрэгцээ мөнгөн туслалцаа үзүүлж байсан. Мөн өнгөрсөн жил "Ид шидийн орон"-ы хүүхэд багачуудыг баярлуулсан юм.
Тэр энэ талаар өөрийн нүүр номондоо "Энэ удаад...Энэрэл хүүхэд хөгжлийн төвд очиж, бяцхан дүү нартаа бэлэг өгч баярлууллаа. Тус төв нь тархиний саажилттай хүүхдийн хөгжилд анхаарч, тэдэнд хөгжих боломж олгон өөрийг нь нийгмийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлж, бусад хүүхдүүдийн адилаар хөгжүүлж байна. Тус төвийн хамт олонд маш их баярлалаа" хэмээн бичжээ.

Д.Өлзийсайхан
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан