БАЙГАЛИЙН ӨВӨРМӨЦ ТОГТОЦ БҮХИЙ 15 ГАЙХАМШИГТ ДАЛАЙН ЭРЭГ


Хүмүүс далайн эргийг ихэвчлэн зах хязгааргүй үргэлжлэх гүн цэнхэр далай, цагаан элсээр төсөөлдөг. Харин адал явдалд дуртай хэн бүхэнд байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 далайн эргийг танилцуулж байна.
1. Харанхуйд гэрэлтэх эрэг (Vaadhoo, Maldives)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Энэхүү эрэг нь харанхуйд яг л ид шидийн мэт мэдрэмжийг төрүүлдэг. Эргийн гялалзсан өнгө төрхийг  bioluminescent phytoplankton гэх гэрэл үүсгэгч далайн бичил биетүүд бий болгодог аж. Эдгээр амьтдыг олж харахад дэндүү жижиг ч элсний ширхэг бүрт тарсанаар гайхамшигт гэрлийг цацруулдаг ажээ.  
2. Шилэн эрэг (California, USA)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Байгаль дэлхий хүн төрөлхтөн бидний зарим нэг алдааг засаж залруулж байдаг. Калифорний MacKerricher State Park-ын эргийн дагуух газрыг дэлхийн хоёрдугаар дайны дараагаар хогийн цэг болгон ашиглаж байжээ. 1960-аад онд энэ эргийг цэвэрлэсэн бөгөөд цаг хугацааны уртад далайн давалгаанд эрэг дээрх шилний хагархай хэлтэрхийнүүд элэгдэн мөлийж, гоёмсог чулууд болон хувирчээ.  
3. Ногоон элсэн эрэг (Kourou, French Guiana)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Та урьд өмнө нь ногоон элсэн эргийн тухай сонсож байсан уу? Kourou дахь энэхүү далайн эрэг нь шар эсвэл цагаан элстэй энгийн далайн эрэг биш юм. Магни, төмөр силикатын талстууд бүхий хөрс, шорооноос шалтгаалж эрэг ногоон харагддаг байна.
4. Нууцлагдмал эрэг, (Marieta, Mexico)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Мексик улсын үзэсгэлэнт газруудын нэг. Нарийнхан хоолойгоор дамжин хүрэх энэ үзэсгэлэнт газрыг Playa De Amor буюу Хайрын наран шарлагын эрэг гэж романтикаар нэрлэдэг. Энэхүү байгалийн өвөрмөц тогтоц бүхий арлыг 2008 онд ЮНЕСКО дэлхийн хамгийн чухал шим ертөнцийн нөөц газрын жагсаалтад бүртгэж авсан аж.
5. Ягаан элсэн эрэг, (Bahamas)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Эргийн нууц нь бутлагдсан шүр, элсэн ширхэгтэй холилдон ийм өнгийг үүсгэдэг аж. 
6. Умард Ирландын гайхамшигт эрэг
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Эдгээр сонирхолтой чулуун багана нь 50 сая жилийн өмнөх галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй. 
7. Shell Beach, (Shark Bay Australia)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
 Энэхүү эрэг дээр далайн түрлэгээр хэдэн зуун жилийн турш мянга мянган тонн дун, хясаа эрэг дээр цугларсан ажээ. Shell эрэгт далайн усны давсжилт ихтэй учраас махчин амьтад амьдардаггүй гэнэ.
8. Нил ягаан элстэй Pfeiffer эрэг (California, US)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Ягаан элс нь далайн эргэн тойрны толгодын manganese garnet нэртэй чулуу, элсний ширхэгтэй холилдсоноор энэхүү өнгийг бүрдүүлдэг аж.
9. Бенагил далайн эрэг (Portugal)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Алгарагийн эрэг нь шохойн чулуунаас бүрддэг учраас ирж буй давалгаануудаас болж ийнхүү үзэсгэлэнт агуй үүсгэдэг байна.
10. Cathedrals далайн эрэг (Ribadeo, Spain)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Эдгээр гайхамшигтай дугариг хэлбэртэй хадан цохио нь мянга мянган жилийн турш байнгын чимээ гаргадаг байна.
11. Чулуун бөмбөрцөгтэй далайн эрэг (California, АНУ)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Калифорнийн Мендоцино эрэг дагуух далайн эрэг нь өвөрмөц чулуун бөмбөрцөгтэй аж. Давалгаа үүсэхэд чулуун бөмбөрцөгийн орчимд далайн усны гайхалтай хувирлыг харах боломжтой.
12. Халуун усан эрэг (New Zealand)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Хэрэв та энэхүү эрэг дээр зочлох юм бол элсэн дээр нүх ухаж, дараа нь түүндээ хэвтэж буй хүмүүсийг харах болно. Байгалийн халуун ваннд суухыг хүсэгчдийн хувьд жинхэнэ диваажин болсон газар юм.
13. Улаан элсэн эрэг (Rabida, Galapagos)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Энэхүү байгалийн сонин тогтоц нь төмрийн хэт ислээс болжээ. Өөрөөр хэлбэл төмрийн зэв гэнэ. Номхон далайн ус, галт уулын элс буюу төмрийн зэвтэй зохицож энэхүү өнгийг бий болгодог байна.
14. (Anse Source d’Argent, Seychelles)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
 Энэхүү эрэг нь байгалийн боржин чулуун дээр өнгийн будаг цацаж маргад эрдэнийн өнгө үүсгэсэн мэт үзэсгэлэнтэй цагаан өнгөтэй. 
15. Navagio далайн эрэг (Zakynthos, Greece)
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэг
Navagio Beach буюу усан онгоцоороо алдартай энэхүү эрэг нь гэрэл зурагчдын очих дуртай газруудын нэг юм. Эрэгт орхигдсон "Shipwreck" хэмээх энэ сөнөсөн усан онгоцоор эрт цагт далайчид тамхи, дарсны хууль бус арилжаа эрхэлж, бүсгүйчүүдийг ч наймаалцдаг байжээ.
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий 15 гайхамшигт далайн эрэгскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан