С.Баярцогтын оффшорт нуусан ам.долларын хуулгыг монголд хүргүүлжээ

Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь иргэн С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээг ил болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадад оффшор бүсэд нуусан их хэмжээний хөрөнгийг нь илчилсэн гэсэн үг юм.
Харин энэ мөнгийг Монголд оруулж ирэх ажлыг АТГ болон хууль хяналтынхан хийх ёстой гэсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарьт албаны айлчлал хийх үедээ тус улсын хууль хяналтынхан болон тус улсын прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ. Ингээд оффшор бүст байгаа их хэмжээний ам.долларын дансны хуулгыг албан ёсоор авчирчээ. Энэ асуудалд УИХ-аас анхаарал хандуулж ажиллаж буй.
Хуулийн байгууллагууд ч энэ асуудлыг нуун дарагдуулж ажиллахгүй гэдгээ ч мэдэгдсэн байна. Мөрдөн байцаалтын нууц гэдэг ч зарим нэг зүйлийг ил тод, олон нийтэд мэдээлнэ гэдгээ ч ярьжээ.
Тэгвэл дээрх мөнгөний гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өчигдөр өглөө авч ирлээ. Албаны хүмүүсээс авчирсан энэ гүйлгээний хуулгыг ГХЯ-аар дамжуулж АТГ-т хүргэж өгсөн гэдгийг албаныхан хэлж байна.
Оюутолгойн гэрээтэй холбоотой харилцаа тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ярьжээ.

Э.Энх-Амгалан
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан