Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгосон. Ингэснээр 100 мянга орчим хүний цалин хөлс 33,3 хувиар нэмэгджээ.   Харин 2020 оноос энэ хэмжээг нэмэгдүүлж, 420 мянган төгрөг болгоно гэж өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзах үеэрээ тодотголоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөгт хүргэснээр цагийн хөлсний хэмжээ 2500 төгрөг буюу 1 ам.долларт хүрч байгаа юм. Монгол Улс хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмдэг. Харин одоогийн төлөвлөгөөгөөр бол нэг жил тутамд нэмэхээр болж байгаа юм.
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан