Л.Энх-Амгалан: БЗС-гаас зээл аваад алга болсон 230 хүний мэдээллийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ


Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас зээл аван суралцсан бүх хүний мэдээллийг ил болгож байгааг өнөөдөр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв. 
Ингэснээр 1997 оноос хойш
  • дотоод зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52,698 суралцагчийн
  • буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154,662 суралцагчийн
  • гадаадын шилдэг их, дээд сургуулийн бакалаврын зэрэгт суралцахдаа БЗС-гаас зээл авсан 421, магистр, докторантурын зэрэгт зээл, тэтгэлгээр сурсан 1,950 суралцагчийн
  • Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг өнгөрсөн жил 31 хүүхэд авснаас гэрээгээ байгуулсан 23 суралцагчийн
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, гадаадын шилдэг их, дээд сургууль буюу Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан 244 хүүхдийн мэдээлэл ил тод болж байгааг тэрбээр хэлсэн юм. 
Ил тод болж буй мэдээлэлд суралцагчийн овог, нэр, суралцаж буй улс, сургууль, суралцах хугацаа болон гэрээний хэрэгжилтийн төлөв болон нийт мөнгөн дүн зэрэг багтаж байна.
Мөн сайд Л.Энх-Амгалан "БЗС-гийн зээлээр суралцсан оюутнуудад гурван ялгаа бий.
Нэгдүгээрт, БЗС-гаас зээл аван гадаад улсад суралцаад эх орондоо ирж, тав буюу түүнээс дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 921 хүн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд, чөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд буюу 1997 оноос хойш гэсэн үг. 
Хоёрдугаарт, гэрээний хугацаа дуусаагүй байгаа, эх орондоо ирээд ажиллаж байгаа хүүхдийн тоо 700 орчим байна. 
Гуравдугаарт, зээл авчхаад алга болсон 230 хүүхэд бий. Тэднийг гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа. Хэн гэж хүүхэд ямар сургууль, ямар хэмжээний мөнгийг БЗС-гаас аваад, өнөөдөр үүргээ биелүүлэхгүй алга болов гэдгийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл БЗС дээр үүсэж байгаа гэсэн үг. Үүнийг бууруулж, БЗС-гаас авсан зээлийг төлүүлэх ажлыг зохион байгуулна" гэлээ. 
Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан "БЗС-гаас зээл авсан хүмүүсийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулахаар болж байна. Ойрын хугацаанд үе шаттайгаар БЗС-гаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулна" хэмээв. 
БЗС-гаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг энд дарж харах боломжтой.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан