Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болдод 2.7 га газар олгоогүй. Манай яам газар олгохгүй байх чиг үүрэг баримталж ирсэн

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-тай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцон хариулт өгөх хэвлэлийн хурал зохион байгууллаа. 
Олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан "дуучин Д.Болдод 2.7 га газар бэлэглэсэн үү" гэх асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дараах хариултыг өгсөн юм. 
Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд, Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар болон бусад 48 иргэнтэй холбогдуулан өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд мэдээлэл тархсан.
Дуучин Д.Болдод 2.7 га газар олгоогүй. Өнгөрсөн цаг хугацаанд БОАЖЯ-наас газар олгохгүй байх чиг үүргийг баримталж ирсэн. Нөгөө талдаа олгох газар ч байхгүй юм билээ.
Сайдаар томилогдсоны дараахан Богдхан уулын дархан цаазат газар дээр 5,594 га газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухай газар нутаг дахин ашиглагдах, мөн ашиглагдахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авсан.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар газар олгох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль буюу дархан цаазат газрын хамгаалалт, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт хэмээх газруудтай холбоо бүхий асуудалд дуудлага худалдаа гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалт хэлбэрээр олгогдохоор байгаа юм" хэмээн хэллээ. 
Үргэлжлүүлэн "Дуучин Д.Болдтой холбоо бүхий асуудал дээр өгөх тайлбарыг хэлье. Дуучин Д.Болд долоон жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм билээ. Тухайн худалдаж авсан хаустай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Энэ бол зөвхөн дуучин Д.Болдын асуудал биш бусад аманд ч байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан иргэдийн газар олголтыг хийсэн" гэв. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан