МАН зургадугаар сараас өмнө "тоглоомын дүрэм"-ээ өөрчлөхөө мэдэгдэв


УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын дарааллыг хэлэлцэж баталсан байна. Ингэхдээ зургадугаар сараас өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө гэв.
Тодруулбал, энэ чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлагын тухай хууль, Аялал жуулчлылн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хамгийн түрүүнд анхаарна гэв. Үүнээс гадна Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн олборлолтын ил тод байдлын тухай хуулийг баталснаар эдийн засгийг дэмжинэ гэж тайлбарлалаа. Мөн Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль, Улс төрийн намын тухай хууль, зургадугаар сараас өмнө Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм. Нийт 50 гаруй хуулийг хэлэлцэж, батлах аж.
УИХ-ын даргын захирамжаар сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалж байгаа юм байна. Ажлын хэсэгт парламентад суудалтай гурван нам буюу МАН, АН, ХҮН багтжээ. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлэн болгосон бөгөөд тав дахь өдөр санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. Засгийн газраас санал ирсний дараа УИХ-д өргөн барина гэв.
Д.Амарбаясгалан: Авлигаас хураагдсан мөнгийг тулгамдсан салбарт зарцуулна
МАН зургадугаар сараас өмнө "тоглоомын дүрэм"-ээ өөрчлөхөө мэдэгдэв
Бүлгийн хуралд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцсон байна. Тэрээр "Төрийн байгууллагад хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлөх үүрэг өгсөн. Оны өмнө АТГ-аас мэдээлэл өгөхдөө төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800 орчим хүн байна гэж мэдээлсэн. Тиймээс шүүр ажиллагааны хүрээнд ажлаас нь чөлөөлнө. Мөн авлигын улмаас хураагдсан мөнгө, хөрөнгийг тулгамдсан салбарт зарцуулна. Ингэхийн тулд хууль батлах шаардлага бий. Одоо бол хураагдсан мөнгө Төрийн санд ордог. Төрийн санд орсон мөнгийг шууд өөр зориулалтаар ашиглах боломжгүй. Хуульд нэмэлт, өөрчлөлт хийж байж дээрх зохицуулалтыг хийнэ" гэлээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан