“Дижитал Дархан – 2023” арга хэмжээ тун удахгүй...

Голомт банк дижитал технологийн хөгжлийг түгээх зорилготой “Нээлттэй ирээдүй” арга хэмжээг өнгөрсөн онд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр боловсрол, технологийн салбарын нийт 40 гаруй байгууллагын төлөөллүүд ирсэн зочдод өөрийн үйл ажиллагааг танилцуулж, мэдлэг туршлагаа хуваалцсан юм. Харин энэ жил энэхүү арга хэмжээг “Дижитал Дархан - 2023” нэрийн доор зохион байгуулж, Дархан хотын иргэд, харилцагчдад дижитал шилжилт, технологийн шинэчлэлтийг танилцуулахаар төлөвлөөд байна.

 

“Дижитал Дархан 2023” арга хэмжээ нь 2023.03.03-04-ний өдрүүдэд Дархан хотын “Залуучууд” театрт болох бөгөөд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний салбарын 30 гаруй байгууллага нэгдэн оролцох юм. Арга хэмжээний үеэр дижитал хөгжил, технологийн дэвшлийг гол сэдвээ болгосон мэргэжилтнүүдийн илтгэл болон хэлэлцүүлэг өрнөж, оролцогч байгууллагуудын зүгээс өөрийн үйлчилгээ, үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, мэдээлэл өгөх нээлттэй бүүтүүд ажиллах болно.

 

Та “Дижитал Дархан – 2023” арга хэмжээнд ирснээр:

  • Өөрийн бизнесийн хамтрагчийг олох
  • Шинээр гарсан олон стартап, үйлчилгээтэй танилцах, хэрэглэгч болох
  • Оролцогч байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх
  • Голомт банк болон оролцогч байгууллагуудаас олгох шагналын эзэн болох
  • Чадварлаг мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсох зэрэг боломжуудыг олж авах болно.

 

Зохион байгуулагч:

Голомт банк

 

Хамтрагч байгууллагууд:

 

 

 

 “Дижитал Дархан – 2023” нь хүн бүрд нээлттэй тул Дархан хотын иргэд та бүхнийг 2023.03.03,04-ний өдрүүдэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Та Нээлттэй ирээдүй фэйсбүүк хуудсыг даган арга хэмжээтэй холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй аваарай.

 

#DigitalDarkhan

#НээлттэйИрээдүй

#PoweredbyGolomtbank

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан