Хүлээнэ!


За өнөөдөр АН-аас их эвлэрлийн чимээ хүлээнэ. Хоёр жил үргэлжилсэн эвдрэлцэлдээ цэг тавихыг хүснэ. АН-аас төрсөн Ерөнхийлөгч нар эрх мэдлээрээ далайлган 2009-2021 онд 12 жилийн турш шаварт унагааж, шавхайд хутгасан лидерүүд нь бодлогоо атгаасай гэж харна. Үндэсний хэмжээний энэ намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдана. Эвдсэн үүрээ эмхэлж, зөрөлдсөн бодлогоо цэгцэлж, булаалдсан тамгаа өргөж, буландсан хүчээ сэргээгээсэй гэж найдна. АН-ыг улс төрийн хар зах дээр наймаалцдаг наймаалжнууд нь тарамдаасай, АН-ыг зарж иддэг шуналтнууд нь шургаасай, АН-ыг гишгүүр болгодог эрх мэдлийн эрээгүй явдалтнууд нь цэгцрээсэй. Эрдэнэ санаагаа, Баттулга санаархлаа, Элбэгдорж эрүү амаа татаасай, үе үеийн лидерүүд нь үгээ хэлж оройлоосой. Аргагүй цаг нь болсон, АН-ыг түшиж төрийн өндөр албанд зүтгэх боломж олсон, түмнийг зах зээл, хувьчлалд хөтөлсөн улстөрчид нь ухаан зарах үе ирсэн. Энэ нам нэг талдаа цэгцэрч байж ард түмэн Парламентаар ар араасаа батлагдаж буй хуулиудын балаг болоод өгөөжийг бодитоор олж харах боломж бүрдэх юм. АН-аас Парламентад сонгогдсон гишүүд, АН-аас нэрээ дуудуулан төрийн сайдын алба хашиж явсан эрхмүүд, АН-д удирдах алба үүрч байсан зүтгэлтнүүд, АН-ын туган дор жагсаж тэмцэж ирсэн хэн бүхэн өнөөдөр "БИ"-гээ ардаа хаяж байж Үндэсний бодлогын хуралдаа очоосой, биеэ мартаж байж үгээ хэлээсэй. Дээд шүүх энэ хурлын ирц бүрэлдэхүүн, хоёр талын оролцоо, намаа эвлэрүүлэх гэсэн зүтгэл эрмэлзлэлийг улс төрийн бус, улс орны нүдээр харж, шийдвэрийг нь үнэлээсэй. Үүнийг л хүсч байна, үүнээс цааш Монголын ардчилалд үргээлгэний газар, үрсэлгээний хугацаа ч үлдсэнгүй!
Р.Эмүжин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан