Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ




Засгийн газар Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслөө эцэслэн хэлэлцээд УИХ-д өргөн барих юм.
Казиног хэд хэдэн байршилд байгуулах асуудлыг ярьж байгаа ч эцэслэн шийдээгүй байгаа аж. Тодруулбал, Улаанбаатарт Хөшигийн хөндийд, Замын-Үүдийн чөлөөт бүст, Дорнод аймгийн Чойбалсан хот, Говь-Алтай аймгийн Хөхморьт сум болон Ховд аймгийн Чандмань сумын нутаг дамнасан нутаг дэвсгэр гэсэн дөрвөн газар байгуулах санал байгаа бол нөгөө талдаа эхний ээлжид ганцхан Хөшгийн хөндийд байгуулах асуудлыг ч ярьж байгаа юм. Ингэхдээ хөрөнгө оруулалтаа гаргаад казино байгуулах аж ахуйн нэгжид төр 30 жилээр эрхийг нь өгөх бөгөөд 10 жилээр сунгаж болно. Зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор 300 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгөөс доошгүй хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулна. Эхний 30 жил Монголын Засгийн газар 40 хувийн татвар авна. Түүнчлэн нэг аж ахуй нэгжид эрхийг нь өгвөл 10 жил дахин өөр аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгөхгүй. Казинод өдөр тутам орж байгаа орлогынх нь 40 хувийг Монголын Засгийн газар авна. 30 жилийн дараа нийт ширээний 50 хувийг манай Засгийн газар төлбөргүй шилжүүлж авахаар хуулийн төсөлд тусгажээ. Харин ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлнө. Мөн хонжворын мөнгөнөөс ХАОАТ авахгүй.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Олон зөвшөөрөл өгчихөөр төсөл маань амжилтгүй болчих болов уу гэж бодож байна. Үүнийг Засгийн хурал дээр ярьж, эцсийн шийдвэр гаргана. Нэг байх уу, дөрөв байх уу гэдгийг шийдээгүй байгаа. Хятадуудад бидэнд маш том мессеж өгсөн. “Та нар Замын-Үүдэд казино байгуулаад хятадуудыг оруулна гэж байгаа бол тийм юм байхгүй. Бид эндээс бүх хориглолтоо хийнэ” гэж хэлсэн. Тиймээс Замын-Үүд гэж байх уу, байхгүй юу, эсвэл эхний ээлжид Хөшгийн хөндийн төслөө амжилттай болгох үүднээс нэг зөвшөөрөл өгөх үү гэдгээ ярилцаж байна. Үүнийг энэ долоо хоногт шийднэ.
Хов хоосон Монголын хөрсөн дээр хэн хамгийн олон зуун сая ам.доллар оруулж ирж, бодит хөрөнгө оруулалт оруулах вэ гэдэг мөнгөн дүнгээр нь лицензийг нь өгнө. 25, 30 жил Монголын төр бизнест нь оролцохгүй. Өдөр тутам орж байгаа орлогынх нь 40 хувийн татварыг Монголын Засгийн газар авна. 30 жилийн дараа нийт ширээний 50 хувийг манай Засгийн газар төлбөргүй шилжүүлж авна” гэсэн юм.
Олон жил ярьсан Казиногийн хуулийг ийнхүү Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. МАН-ын бүлэг дотроо Казиногийн хуулийг гаргахаар улс төрийн шийдвэрээ гаргасан. Тиймээс энэ намрын чуулганаар хэлэлцэж эхлэх бололтой.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан