Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой ШӨХТГ-ын шийдвэрийг есөн банк эс хүлээн зөвшөөрч, шүүхэд ханджээ


Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хяналт шалгалт хийгээд, Зөрчлийн тухай хуулийн дагуу арилжааны есөн банканд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Эдгээр есөн банк нь ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан.
Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг болсон бөгөөд шүүх хурал болоход бэлэн болсон байна.
Манай байгууллагын зүгээс хуулийн газар болон банкны зээлийн нэг хувийн шимтгэл дээр ажиллаж буй хуульч, өмгөөлөгч болох Батхүү болон Ялалт нарыг нэмэлтээр авч ажиллаж байна. Эдгээр хуульч, өмгөөлөгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд манай байгууллага дээр үнэ төлбөргүй ажиллаж байгаа" гэлээ. 

"26 ББСБ-Д ЗЭЭЛИЙН ШИМТГЭЛИЙН НЭГ ХУВИЙГ АВАХДАА ҮНДЭСЛЭЛГҮЙ ТОГТООСОН, ЗЭЭЛИЙН ШИМТГЭЛ ХУРААМЖИЙГ ДАВХАРДУУЛАН АВСАН ЗӨРЧИЛ ИЛЭРЧ, ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

Түүнчлэн "Мөн иргэдийн хүсэлтээр шимтгэлтэй холбоотойгоор ББСБ дээр хяналт шалгалтыг эхлүүлээд явж байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 ББСБ байна. Үүнээс 26-д нь арилжааны банкуудын адил зээлийн шимтгэлийн нэг хувийг авахдаа үндэслэлгүй тогтоосон, зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан зөрчил илэрч,зөрчлийн хэрэг нээн шалгаж байна" гэв. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан