ТЦА: Урсгал сөрж зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочид хариуцлага тооцно


ОХУ-ын Ерөнхийлөгч Путин цэргийн насны залуусаа дайнд дайчилахаар болсонтой холбогдуулан манай улс руу орж ирэх Орос иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж буй. Өнгөрсөн амралтын хоёр өдрийн дотор л гэхэд 1900 гаруй Орос иргэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн байдаг.
Мөн орж ирсэн Оросууд эхнээсээ гэмт хэрэгт холбогдож эхлээд байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр бас нэгэн бичлэг цацагдсан нь ОХУ-ын дугаартай машин урсгал сөрсөн асуудал юм. Уг жолоочид ямар арга хэмжээ авч буй талаар ТЦА-наас тодруулахад "Тухайн зөрчлийг Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтсээс бүртгэж аваад Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс рүү харъяалалын дагуу шилжүүлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ тооцоод мэдээлнэ" хэмээлээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Аарцны ач тус