Эцэг, эхчүүд хүүхдээ заавал вакцинд хамруулах шаардлагагүй

Засгийн газар өнөөдөр /2022.08.17/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм. 
Тэрбээр "Энэ долоо хоногоос сургуулиудын бүртгэл эхэлнэ. Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх зохицуулалтыг хийхээр яам ажиллаж байна" гэлээ.
Түүнчлэн "Халдвар дэгдэх эрсдэл бий. Гэхдээ хичээл, сургуулийг хугацаанд нь эхлүүлнэ. Гэхдээ иргэдийг заавал хүүхдээ вакцинжуулсан байна гэх шаардлага тавихгүй. Аль болох амны хаалтыг нь зүүлгэх тал дээр анхаарахыг л хүсэж байна" гэсэн юм. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан