ЗАСГИЙН ГАЗАР: Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ



Засгийн газар өнөөдөр /2022.04.04/ ээлжит бусаар хуралдааныг 15:30 цагт товлоод байна. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэнэ.
Энэ талаар Сангийн сайп Б.Жавхлан "Үнийн өсөлт, өөрчлөлтийг хуулиар зохицуулна. Шатахуун, мах, гурилын үнэ дээр онцгой анхаарна. Түүнээс тэр болгоныг зохицуулах боломжгүй. Засгийн газар өнөөдөр 15:30 цагт хуралдана. Энэ долоо хоногтоо хуулиа өргөн барина, бүлэг дэмжихээ илэрхийлсэн" гэх мэдээллийг өгсөн билээ.  Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар 16:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан