Н.Тавинбэх: Монголд зорчиж буй 1.2 сая автомашины 662 мянга нь нийслэлд бий

Н.Тавинбэх: Монголд зорчиж буй 1.2 сая автомашины 662 мянга нь нийслэлд бий

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:  “Олон оронд цахилгаан автомашиныг хэрэглээг дэмжих шийдвэрийг олон улсад гарган хэрэгжүүлдэг.

Манай улсын хэмжээнд 492 цахилгаан автомашин байна. Монголд зорчиж буй 1.2 сая автомашины 662 мянга нь нийслэлд бий. Энэ тоотой харьцуулахад цахилгаан машины тоо чамлалттай байгаа тул Засгийн газраас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэлээс хэрэглээ давсан тул хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй. Гэхдээ нийт автомашины 20-30 хувь нь цахилгаан машин болоход хэрэглээ 15-20 мВт-аар нэмэгдэнэ. Үүнийг оргил ачааллаас цагаас бусад цагт эрчим хүчний хэрэглээний тарифаар цэнэглэх боломжтой гэж үзсэн.

Цэнэглэх тоног төхөөрөмж байрлуулж суурин найман станц байгуулагдсан. Эдгээр 1 кВт цахилгааныг 300-1,000 төгрөгөөр борлуулж байна.

Хэрэв 1 кВт цахилгааныг 300 төгрөгөөр тооцон цэнэглэвэл 100 километр газар туулахад 5,850 төгрөг зарцуулна. АИ92 шатахууны ханшаар тооцвол 2-3 литр шатахууныг 100 километрт зарцуулж байгаатай адил юм.

1 кВт-ыг 1,000 төгрөгөөр борлуулж буй газрынхаар тооцвол 100 км-т 16,000 төгрөг зарцуулахаар байна. Цахилгаан машин хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахын хамт иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлнө” гэлээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан