АНУ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулахгүй



Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Москвагийн эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлэх боломжийг үнэлэв. Түүний хэлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины нөхцөл байдлын чиг хандлагыг өөрчлөх хүртэл Вашингтон болон түүний холбоотнууд дарамт шахалтыг бууруулахгүй гэжээ. “Ерөнхийлөгч В.Путин чигээ өөрчлөх хүртэл бидний Орост бий болгож буй хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхгүй, цаашид ч нэмэх болно” гэж Н.Прайс онцолжээ. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ,  АНУ болон G7-ийн орнууд Европын холбоо нь ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудаас Оросыг зээл авахад саад болно. Мөн Оростой худалдааны харилцаанд хамгийн таатай үндэстний дэглэмийг цуцална гэжээ.
 
Эх сурвалж: www.news.ru 
 
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан