Төмөр замаар 1.9 сая тонн ачаа тээвэрлэжээ



Төмөр замаар энэонынэгдүгээр сард 1.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 721.6 (27.3хувь) мянган тонноор багасав. Үүнд экспортын ачаа 585 (63.8хувь) мянган тн, дамжин өнгөрсөн ачаа 64.3 (18.1хувь) мянган тонноор багассан нь нөлөөлжээ. Харин төмөр замаар тээсэн ачаа өмнөх сарынхаас 15.5 (0.8хувь) мянган тонноор нэмэгдсэн байна. Энэ өсөлтөд нүүрс 87.8 (8хувь) мянган тн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 5.9 (3.5 дахин) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Төмөр замын тээврээр энэ оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс уул уурхайн бүтээгдэхүүн 582.5 (32.1хувь) мянган тн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 26.2 (75.9хувь) мянган тн, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 16.1 (55.7хувь) мянган тонноор багасаж, хар төмөр 6 (2.3 дахин) мянган тонноор нэмэгдлээ.

Төмөр замын тээврээр зорчигчид энэ оны эхний сард 119.6 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 3.1 (2.7хувь) мянган хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Түүнчлэн, төмөр замын тээврийн орлого дээрх сард 43.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.5 (30.8хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тээвэрлэлт багассан нь нөлөөлжээ. Төмөр замын тээврийн орлого нэгдүгээр сардмнөх сарынхаас 328.2 (0.7хувь) сая төгрөгөөр багассан аж. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан