Талибууд Оросын хөрөнгө оруулагчдыг Кабулд ирснийг зарлалаа


Талибан хөдөлгөөний Засгийн газрын Шадар сайд Мавлави Абдул Салам Ханафи даваа гаригт Афганистан, Оросын хөрөнгө оруулагчдын хамтарсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ тухай тус хөдөлгөөний албан ёсны төлөөлөгчийн орлогч Инамулла Самангани мэдэгдсэн байна.

Энэ уулзалтаар газрын тос, байгалийн хийн боловсруулах үйлдвэр, цемент, хайлшийн үйлдвэр байгуулах хүчин чармайлт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, цемент үйлдвэрлэх компани байгуулах талаар дэлгэрэнгүй ярилцлаа гэж Самангани твиттер хуудсандаа бичжээ.

"Эрхэм хүндэт Оросын хөрөнгө оруулагчид эдгээр салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Эрхэм Ханафи, тэдний сонирхлыг сайшааж, Афганистанд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, боломж байгааг онцоллоо” хэмээн мэдээнд дурджээ. Гэхдээ энд Оросын ямар төрлийн хөрөнгө оруулагчдын тухай яриад байгаа нь тодорхойгүй байна.

 

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан