БНСУ-д гэрээгээр ажиллахаар 2019 онд баталгаажсан 100 гаруй иргэнийг явуулахаар ажиллаж байна”



Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ 2019 оноос гадаадаас ажиллах хүч авахаа зогсоогоод байсан. Сүүлийн үед халдварын нөхцөл байдал тогтворжсон, ажиллах хүчний дутагдалтай байгаагаас үүдэн 16 орноос ажиллах хүч хүлээж авахаа мэдэгджээ.
Манай улс ажиллах хүч хүлээж авах улсуудын жагсаалтад багтсан. Үүнтэй холбогдуулан БНСУ-д гэрээгээр ажиллах нөхцөл, шаардлагыг хангасан хүмүүсээс эхний ээлжийн буюу 2019 онд баталгаажсан 100 гаруй иргэнтэй холбогдон ажиллаж байна.
БНСУ-ын талаас тэдгээр иргэд гэрээгээр ажиллах хэвээрээ эсэх, тус улсад очоод тусгаарлалтын зардлыг төлөх боломжтой юу, нислэгийн тийзийн зардал байгаа эсэх талаар нөхцөл байдлын тодруулгыг авч өгөхийг хүссэн гэж ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Н.Алтансувд IKON сайтад мэдээлжээ.
Тиймээс ХХҮЕГ иргэдтэй холбогдож нөхцөл байдлын мэдээллийг нь аваад, ХӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулж эхэлжээ. Нийт 500 орчим иргэн гэрээгээр ажиллах нөхцөлийг хангаад байгаа. Манай байгууллагын хувьд иргэдийг бүртгүүлсэн дарааллын дагуу илгээхээр дээр дурдсан ажлуудыг хийгээд явж байна. Энэ ондоо багтаад эхний ээлжийн ажилчдыг БНСУ руу илгээх төлөвлөлттэй байгаа гэнэ.
Гэрээгээр ажиллах иргэд:
– Вакцины бүрэн тунд хамрагдсан байх,
-Тус улсад очихоос 24 цагийн өмнө өгсөн шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж байгаа аж.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан