УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасав

 
УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хассан шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр олон нийтэд танилцуулав.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 30-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдан Ц.Тувааныг тус намын дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргасан байна. УИХ-ын тухай хуульд намын бүлэгт зөвхөн тухайн намаас сонгогдсон гишүүн ажиллана хэмээн заасан. Энэ дагуу Ц.Тувааныг УИХ дахь АН-ын бүлгийн хурал, үйл ажиллагаанд оролцуулахгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлсэн юм.

Мөн тэрбээр, “Уг хуулийн дагуу өөр намаас сонгогдоод намын харьяаллаа сольсон, бие даан нэр дэвшээд намд элссэн УИХ-ын гишүүд намын бүлгийн хуралд оролцох ёсгүй юм байна. Би УИХ-ын Хуулийн хэлтсээс лавлагаа авсан. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар, бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг нарыг бүлгийн хуралд оролцуулахгүй” гэсэн юм.скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан