“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ


Уул уурхайн компаниуд дундаас хамгийн их хэл ам дагуулдаг газар бол “Эрдэнэс силвер ресурс” төрийн өмчит компани. Тус компанийн өмнөх захирлууд эрх мэдэл албан тушаалаараа улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй холбогдож тэдний нөмөр нөөлөгт багтаж элдэв хэл амнаас өөрсдийгөө сугалуулж чаддаг азтай, эзтэй хүмүүс.
Тэдний нэг нь тус компанийн захирал асан Т.Мөнхбаяр гэгч. Учир нь өнгөрсөн 2 дугаар сард бид түүнийг АТГ-т эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэргээр шалгагдаж байсан тухайг мэдээлж байсан.
Түүнийг тухайн үед АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгаж байсан юм.
Тэрбээр “Эрдэнэс силвер ресурс”-ийн ашиг орлогоос цугларсан 37 тэрбум ам.долларыг Монгол банканд тушаах ёстой атал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай маш ойрхон шадарладаг  сахал Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банканд хугацаатай хадгалуулж 37 сая ам.долларын хүүнээс хувьдаа ашиг олсон байж болзошгүй тул шалгагдаж байсан юм.
Гэтэл тун удалгүй түүнд холбогдох дээрх хэргийг НПГ-ын дэд дарга асан Ш.Нямдорж өөр дээрээ татан авч шалгах нэрээр хав дарснаар нам гүмхэн болсон түүхтэй.
Энэ хэрэг нам дарагдсан шалтгааныг учир мэдэх хүмүүс ийн хүүрнэдэг.  Тухайлбал, Т.Мөнхбаяр Ерөнхийлөгч асны санаачилсан тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад өгсөн нэг сая төгрөгийг Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг амжилттай зохион байгуулж хэргээ ч татуулж Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаалгасан азтай нэгэн гэж ярьдаг юм.
Тэгвэл ойрын эх сурвалж НПГ-ын дэд дарга асан Ш.Нямдоржийн хав дарсан Т.Мөнхбаярт холбогдох Эрүүгийн хэргийг дахин сэргээн шалгах болсон талаар мэдээлж байв. Ямартай ч түүнд холбогдох хэргийг сэргээн шалгасан тохиолдолд нэжгээд хүн ч хэрэгт татагдах магадлалтай аж.
Бид энэхүү хэргийн талаарх мэдээлэл болон Т.Мөнхбаярын үед баяжмал хэрхэн яаж хулгайд алдагдаж байсан тухайг эргэн мэдээлэх болно.
Үргэлжлэл бий...
https://erennews.mn/article/50110


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан