ЭМЯ: 2351 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа



Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2351 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1071 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1280 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Мөн 10 хүн нас барлаа.Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 14090
-Хүндэвтэр 5615
-Хүнд 1682
-Нэн хүнд 286 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 41584 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 4543 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 21679 иргэн байна. Үүний 3485 нь жирэмсэн, 3047 хүүхэд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10 хүн халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 973 болов.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан