Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг өнөөдөр 17.00 цагт хаана


Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 41 хувьтай үргэлжилж байна. Бүртгэл баталгаажуулах үйл явц өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдрийн 17:00 цагт хаагдах юм. Иймд эцэг эх, асран хамгаалагчид нэгдүгээр ангид элсэх хүүхдийнхээ бүртгэлийг parent.edu.mn хаягаар баталгаажуулахыг БШУЯ-аас санууллаа. Энэ жил 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох тооцоо судалгаа бий. 
Үүнээс 76 мянга гаруй нь 6 настнууд бол үлдсэн нь өнгөрсөн жил элсэж чадаагүй буюу хөдөө орон нутгийн эсвэл бусад шалтгаантай хүүхдүүд байна. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан