Ц.Анударь 29-д, О.Гүндэгмаа 38-д жагсаж байна



Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага өнөөдөр явагдлаа.  Тамирчид өнөөдөр 30 сум буудсан бөгөөд Ц.Анударь 287 оноогоор (93, 98, 96) 29-д, О.Гүндэгмаа 283 оноогоор (95, 95, 93) 38-д бичигдэж байна. 
Эхний 30 суманд Сербийн З.Арунович 296 оноогоор тэргүүлсэн бол Грекийн А.Крокаки (294), Болгарын А.Костадинова (293) нар удаалж байна. 
 
Тамирчид маргааш түргэн буудлагад 30 сум тавьсны дараа шилдэг найм нь финалд шалгарч цааш өрсөлдөх юм. Маргааш урьдчилсан шат 08.00 цагаас эхлэх бол финалын буудлага 13.00 цагт эхэлнэ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан