Залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил олгох хөтөлбөрүүдийг сэргээнэ



Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа улс орон даяар үргэлжилж байна. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр Баянзүрх дүүргийн залуучуудын төлөөлөлтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Залуучуудаа дэмжиж ажиллана. Мөрийн хөтөлбөртөө “Залуучуудын үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Инновац, бүтээлч байдал, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх ур чадвар, гарааны бизнес эрхлэлт, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх бодлогыг дэмжиж ажиллана гэж тусгасан. “Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Ард түмнийхээ итгэл, сонголтоор Ерөнхийлөгч болвол “Монгол хүн бүр баялагтаа эзэн байна. Нийгэмд шударга ёс тогтож, хүн бүрт тэгш боломж бүрдэнэ. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, айл өрх бүр ажил орлоготой, амар түвшин амьдрах нийгэм, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлнэ. Эе эвдэх бус эв нэгдэх зарчмыг хэрэгжүүлнэ. Монгол хүн бүр чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн цогц үйлчилгээг тэгш, хүртээмжтэй байдлаар авах, хүн амаа өсгөх, гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ивээлдээ авах төрийн бодлогыг тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа” хэмээн онцоллоо.
Баянзүрх дүүргийн залуучууд “Шилдэг залуусаа дэлхийн нэр хүндтэй сургуульд сургаж, ажлын байраар хангах” мөрийн хөтөлбөрийн заалтыг олзуурхаж байна. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болсон утааг бууруулж чадсанд талархаж байгаагаа хэлсэн. Мөрийн хөтөлбөрийг судалж үзэхэд хүн бүрт тэгш эрх олгож, байгалийн баялагтаа монголчууд эзэн болох, боловсролын салбарын шинэчлэлийг дэмжиж ажиллах заалтыг ч тэд дэмжиж, сонгуульд нь амжилт хүслээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөрийг санаачлах заалтыг тусгасан. Түүнчлэн хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, бие бялдрын өв тэгж хүмүүжил олгох “Дөл”, “Шонхор” хөтөлбөрийг сэргээн, залуу гэр бүл, залууст зориулсан “Залуус хороолол”-ыг Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд байгуулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллахаар тусгасан юм.
Монгол Ардын Намын сонгуулийн штаб
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан