Нөөцийн махыг 400 гаруй дэлгүүрээр борлуулж эхэллээ

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлжээ. Нөөцийн махыг хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулж эхэллээ. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюуХонины ястай махыг килограмм нь 6,700 төгрөг,
Үхрийн ястай мах 7,700 төгрөг,
Ямааны мах 6,200 төгрөгөөр борлуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
 Махны чанарын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан мах бэлтгэсэн. Цаашид нөөцийн махны худалдан борлуулах үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана. Иргэд нөөцийн мах худалдан авахдаа заавал НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөлөө.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан