Г.Буяндорж, Т.Ариунаа нар суултаа зогсоожээ

Ноёд группийн захирал Г.Буяндорж, дуучин Т.Ариунаа нарын суултаа өчигдөр зогсоожээ.
Энэ талаар Г.Буяндорж “Чингилтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс 17:45 цагт суултыг татан буулгах тухай мэдэгдэл ирсэн. Коронавирусийн үеийн онцгой журам гарсан юм байна. Тиймээс энэ журмыг нь хүндэтгээд, авч ирсэн зүйлсээ хурааж цэвэрлээд, үймээн гаргахгүйгээр суултаа зогсоож байна. Бидний шаардлагын хариу авах 72 цаг маргааш дуусна. Тэр үед прокурорын гадна очиж шаардлагын хариу авна” гэсэн байна.
Тэд суулт зарлах болсон шалтгаанаа “Монголын төр иргэдээ хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Буруутай ч юм шиг, буруугүй ч юм шиг 10 жил хэлмэгдэж байна. Монголын төр ард иргэдээсээ хэзээ уучлал гуйдаг болох юм, бид хэдэн жил хүлээх вэ. Нотлогдохгүй бол цагаатгах ёстой шүү дээ. Би өнөөдөр биеэ бэлдэж байна. Маргааш эмчид үзүүлээд, өлсгөлөн зарлана. Прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн гинжин хэлхээг таслахгүйгээр миний хөлд байгаа дөнгө тасрахгүй юм байна. Тийм учраас намайг 10 жил эрүүдэн шүүсэн хууль бусын хонгил үүсгэсэн прокуроруудтай тэмцэж байна” гээд дараах 3 шаардлагыг тавьж буйгаа хэллээ.
1. 2011-2021 оны хооронд 10 жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 7-8 прокурорт ёс зүйн хариуцлага хүлээлгэх
2. Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын баг гаргаж, шалгах
3. Миний компанийг залилсан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг шаардаж байна хэмээн тайлбарлаж байсан юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан