Мьянмараас шинэ төрлийн сармагчин нээжээ


Эрдэмтэд Мьянмарын төв хэсэгт орших ширэнгэ ойгоос шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдээгүй шинэ төрлийн сармагчин илрүүлжээ. Модон дээр амьдардаг, хөдөлгөөнтэй, дүрсгүй эдгээр бяцхан сармагчингуудыг анх 2018 онд ойд тавьсан видео бичлэгээс анх мэдэж байсан аж. Шинэ төрлийг амьдардаг Попа сөнөсөн галт уулынх нь нэрээр Попа лангур /Popa langur/ гэж нэрлэсэн байна.
Амьтан судлаачид Зүүн Өмнөд Азид шинжлэх ухаанд мэдэгдээгүй төрөл зүйлийн сармагчин байгаа гэдгийг онолын хувьд мэдэж байсан аж. XIX зуунд Зүүн өмнөд Азиас авчирсан сармагчингийн чихмэлээс авсан ДНХ-ийн шинжилгээ болон Нью Йорк, Сингапур, Недерландын Лейдений хүрээлэнд хадгалагдаж байсан ижил цуглуулгаас эрдэмтэд тодорхой хэмжээний төсөөлөлтэй болсон байжээ. Гагцхүү уг төрөл мөхөж сөнөсөн үү, одоо хүртэл амьдарч байгаа юу гэдэг асуудал тодорхойгүй байсан аж.
Мьянмараас шинэ төрлийн сармагчин нээжээ
Тэгвэл сармагчингууд өнөөдрийг хүртэл оршин амьдарч байгаа нь тодорхой болсон бөгөөд харамсалтай нь хэзээ мөдгүй устаж алга болохоор тийм цөөн үлджээ. Эрдэмтэд сармагчны ДНХ-г нарийвчлан судлаад одоогоос сая гаруй жилийн өмнө салбарлаж гарсан шинэ зүйл болохыг баталсан байна. Энэ судалгааны дүн “Zoological Research” сэтгүүлийн лхагва гаригийн дугаарт хэвлэгдэн баталгаажсан байна.   
Попа лунгур нь нээгдсэн даруйдаа л ховор амьтдын “Улаан ном”-д орсон бөгөөд тоо толгой нь 200-250 орчим хэмээн тооцогдож байгаа ажээ.

http://eagle.mn/r/78660
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Албан ёсны "муу дүн"