Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан “Ядуурлаас ангижруулахуй-Хятад Улс” сэдэвт цахим сурвалжилгын нээлт амжилттай боллоо

Өвөр Монголын ӨЗО-ны үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд  2019 онд “Хөгжилд хөтөлсөн 70 жил” нэртэй Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга маш амжилттай болж өрнөсөн байдаг. Энэ жилийн хувьд дэлхийд нүүрлэсэн цар тахлын нөхцөлд ч онцгой дэглэмийн хүрээнд урьдчилсан төлөвлөлт, нямбай бэлтгэл хийсний үндсэн дээр “Ядуурлаас ангижруулахуй- Хятад орон” сэдэвт Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын цахим нээлтийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Хятад улсын ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах ажлын үр бүтээл, туршлага зэргийг Монголын ард түмэн тайлбарлан таниулах зорилготой юм.

Түүнчлэн хөрш хоёр улсын найрамдлын бат үйлсэд хувь нэмэр оруулахын сацуу цар тахлын нөхцөл байдлын үеэр шинэ шинэлэг арга туршсан нь онцлог байлаа.

Арга хэмжээний нээлтэд МҮСХНХ-ны ерөнхийлөгч Б.Мөнхдөл болон бусад сонин, радио, телевиз, вебсайтуудын сэтгүүлчид оролцсон бол Хятадын талаас холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, ӨМӨЗО-ны ядуурлыг бууруулах албаны холбогдох хүмүүс оролцлоо.  

Нээлтийн үеэр ӨМӨЗО-ны Засгийн газрын ядуурлаас бууруулах албаны дэд дарга Фэн Айшя хэлэхдээ : “Энэхүү Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээ нь ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах сэдвийн эргэн тойронд зохиогдох болно. Энэ нь мөн Монгол Улсын Засгийн газар, нийгмийн бүх салбаруудын анхаарч ажиллах ёстой нийгмийн асуудал юм. Мөн сурвалжилгаар Монголын сэтгүүлчдэд Хятад улсын ядуурлыг бууруулсан ололт амжилт, үр дүнтэй арга, бодлого, тэдгээрээс хуримтлуулсан туршлага арга барилын талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.

Арга хэмжээний хүрээнд ядуурлаас гарч чадсан 15 амьд туршлага, Хятад улсын ядуурлыг бууруулсан стратегийн хэрэгжилтээр 100 сая гаруй иргэдийг ядуурлаас ангижруулсан мэдээллийг өгч улмаар ядуурлыг бууруулах “Хятадын хөтөлбөр”, “Хятадын туршлага”-ыг Монгол улсад хүргэхийг зорьж байна” хэмээсэн юм.

Ийнхүү хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Хятад, Монголын үйл хэрэг болон цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах явцыг үнэн бодитой, зарчмын дагуу ажилласаныг сайшаасан. Улмаар Хятад, Монгол хоёр улс харилцан бие биедээ тусалж, найрсаг харилцааг хөгжүүлэх, хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлэх, найрсаг уур амьсгал бүрдүүлэхэд хувь оруулсан зэргийг БНХАУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга онцгойлон уламжилж Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөхдөдөө хүндэтгэл илэрхийллээ.

Т.Номунскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан