Энэ жилийн сонгуульд УИХ-ын гишүүн А.Сүхбат өнжиж, түүний төрсөн ах Тод манлай уяач А.Батсүх Төв аймагт "ШИНЭ ЭВСЭЛ”-ээс нэр дэвшин өрсөлдөж байна. Тод манлай уяачийн хувьд малчдынхаа эрх ашгийг хамгаалахаар ийнхүү их хуралд нэр дэвшиж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ удаа түүний хөрөнгө орлогыг танилцуулая. Нэр дэвшигч А.Батсүхийнх жилийн 500 гаруй сая төгрөгийн орлоготой.
Хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр газар, нэг гэртэй. Эдгээр нь 1 тэрбум 630 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн тэрээр 197 сая төгрөгийн хоёр автомашинтай. Хурдан удмын 450 адуутай, 300 хонь, 250 ямаатай, 50 үхэр, 5 тэмээтэй. Эдгээр нь 6 тэрбум 887 сая төгрөгөөр үнэлэгддэг аж. Түүнчлэн А.Батсүх 160 сая төгрөгийн газартай, 110 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд Алтанбогдын унага ХХК-ийг эзэмшдэг юм байна.
Ж.Бат