БНСУ-д короновирусын халдварын тоо даваа гаригт 600-гаар нэмэгдэж, мягмар гаригийн өглөөний байдлаар 4812 болоод байгааг тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Халдвар, хяналтын албанаас мэдээллээ. Нэг өдрийн дотор нас барсан хүний тоо ч зургаагаар нэмэгдэж, одоогийн байдлаар 29 хүн амь насаа алдаад байна. Эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 34 байгаа бол 35555 хүни эмнэлгийн хяналтад, шинжилгээний хариу хүлээж байгаа аж.
Шинээр илэрсэн 600 халдварын 519 нь буюу 86,5 хувь нь Дэгү хотод, 61 буюу 10 хувь нь Умард Кёнсан мужид, 7 нь буюу 1,6 хувь нь Сөүл хотод, Бусан, Гванжу, Кёнгид тус тус хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Короновирусын халдварын дэгдэлт өдөр бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн 82 улс орон БНСУ руу зорчихыг хориглож, тус улсаас ирсэн зорчигчдод тавих хяналтыг улам чангаруулж байна.
Эх сурвалж: www.polit.mn