Чавганц нарын хэрүүл ба улстөрчдийн боловсрол


Автобусанд утсаараа оролдож явсан нэг залуу “Хүүе, чавганц нар авалцаад эхэллээ” гэхийг сонсоод цонхоор ийш тийш хараачилсан ч юу ч харагдсангүй. Гэтэл утсан дотор нь чавганц нар авалцаж байж.
Тэрхүү чавганц нар нь нэгэн цагт МУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж явсан Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга  асан  З.Энхболд нар байсан аж.
Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөхдөө “Бөгсний ажил” хэцүүдлээ гэх утгатай үг хэлээд явахдаа журмын нөхрөө “хийгээд” авсан.
Түүний хэлснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирэхээсээ айгаад, Америкаас иргэншил хүсч байгаа юм байна гэх  олон нийтийн ойлголтыг бүр лавшруулсан.
Тэгвэл Ч.Сайханбилэг хариуд нь “Иргэншлээ хэзээ ч өөрчлөхгүй, Зика вирусээр хэзээ ч халдварлаж төр, нийгмээ бузарлахгүй, жижигхэн хулгай хийж хөгийн байдалд хэзээ ч орохгүй” гэх зэргээр бичиж.
З.Энхболдыг олон түмэн Зика, Чика гэх зэргээр нэрлэдэг. Гэхдээ Зика нь шумуулаар халдварладаг бас нэгэн аюултай вирус гэж байгаа. Чика гэдэг нь чикисттэй адил хэмжээнд тавигсад нь тэгж дууддаг.
Нэг хэсэг нь нэгнийгээ дийлэх гэсэн чавганц нарын хэрүүл шиг хөгийн сөргөлдөөнөөс нь “үг олзолж” байхад нөгөө хэсэг нь Ч.Сайханбилэг гэх нэр намд хамааралгүй, нам цэвэршсэн, сонгуульд хол давхина гэх дүр зураг гаргаж буй тактик гэж харж байна. 
Нөгөөтэйгүүр Монгол төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан эдгээр нөхдийн чавганц нарын хэрүүл үү гэмээр биес рүүгээ үг чулуудажбайгаа нь тэдний хэр соёлтой, боловсролтойгийн илэрхийлэл юм.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан