Бурхан, морин хуур, Үндсэн хууль гурав зэрэгцэх нь

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулиа үнэн зүрхнээсээ дээдлэн хүндэлдэг нэгэн аж. Тэрээр эцэг хуулиа өрх бүр дээдлэн залах хэрэгтэй гэж үзэн Ерөнхийлөгч Х.Баттулгад зарлиг буулгахыг хүссэн бичиг илгээв.
Үүний өмнө Завхан нутгийнхан 999 морин хуурчийг талбайд хуурдуулж түүнээс улбаасан айл бүр морин хуураа дээдлэхийг чухалчилж байв. Ард иргэдийн ихэнх нь “Ерөнхийлөгч зарлигдсан” гэж ойлгодог бөгөөд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай зарлигаар зарлигдаж байв.   
Зарлигаар морин хуураа дээдлэн залж, сурч эзэмших, морин хуур судлал, урлалыг хөгжүүлэх, гадаад улсад сурталчлах, улсынхаа сүр хүч, айл өрх бүрийн түвшин жаргал, хүн бүрийн цог хийморийг бэлгэдэн бадрааж жил бүрийн Цагаан сараар Төрийн их хан хуурын сүлд аялгууг эгшиглүүлж, морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг радио, телевизээр улс орон даяар нэвтрүүлж байхаар төрийн ёслолын журамд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөхийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг.  
Тэрхүү “морин хуураа дээдлэх, сурталчлах” гэдэгтэй уралдан болсон болоогүй морин хуур урлаачид олширч чадалтай нь том буюу хөглөгддөг, хуурддаг жинхэнэ морин хуурыг хоймортоо залж байв. Ерөнхийлөгчийн зарлиг ч чадал тэнхээ бэл бэнчин тааруухан, бас тэр бүр “дуугаргаж чадахгүй юм чинь”  гэсэн хэсэг нь сувинерын морин хуур аваад бурхныхаа хажууд залсан нь ч бий.
Тэгвэл удахгүй Үндсэн хуулиа гүнгэрваатай бурхныхаа хажууд залах бололтой. Уг нь ч болохгүй зүйлгүй л дээ. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын санаачлага хэрэв хэрэгжвэл бурхан, морин хуур, Үндсэн хууль гурваа зэрэгцүүлээд залах юм.
Тэрээр Ерөнхийлөгчид энэ тухай хүсэлтээ албан бичгээр илгээсэн байна. Уг санаа нь зөв. Хэрэв ард иргэд Үндсэн хуулиа сайтар мэддэг байсан бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэх “хүчирхийлэлд” адаглаад л хулхидуулахгүй байлаа. Ард түмний дунд санал асуулга явуулсан нэрээр МАН ч дураараа дургих боломжгүй байх байлаа.
Тиймээс айл болгон бурхныхаа ойролцоо залахад гэмгүй. Залсан бурхандаа ямар маань зэгзэм уншихааа мэддэг ард түмэн учраас зэрэгцүүлж тавьсан эцэг хуулийнхаа эн тэргүүнд тавих хэсгийг адаглаад л цээжилчихнэ...
Гэхдээ эрхэм гишүүний эл санаа биеллээ олж гэмээнэ хэн нэгний хэтэвчийг түнтийлгэх нь гэх дүр зураг л харагдаад байгаа юм. Ийн бодохын учир нь МАН-ын ЖДҮ-тэй холбоотой асуудлаас хойш ард түмэн бүгдийг л ингэж хардаг болоод байгаа.  
Эс бөгөөс 1992 онд батлагдсан 6 бүлэг 70 зүйл бүхий эцэг хулиа цахим орчноос татаж аваад олшруулж тараах юм уу. Бас бодох л асуудал. Гэхдээ С.Бямбацогт гишүүн саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр нэгийг бодож хоёрыг тунгаасан байлгүй дээ.
 
С.Туул
Эх сурвалж: erennews.mn 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан