Элон Маскын хамт сар руу нисэх гэж буй Японы тэрбумтан заяаны ханиа хайж байгаагаа зарлажээ


Японы тэрбумтан Юсаку Маэзава өөртэй нь хамт Сар руу нисэх бүсгүй шалгаруулах уралдаан зарласнаа олон нийтийн сүлжээн дэх хуудсуудаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр шалгарсан бүсгүйтэй зөвхөн сансарт аялаад зогсохгүй амьдралаа холбох аж. 
“Энэхүү онцгой газарт онцгой хүнтэй л очих хэрэгтэй” хэмээсэн тэрбээр хамтдаа сайн үйлсийн үйл ажиллагаа явуулах хүсэлтэй эмэгтэйг хайж байгаагаа мэдэгджээ.
Түүнтэй танилцах, улмаар гэрлэх, сар руу хамт нисэх эмэгтэй 20-иос доош настай байх ёстой гэсэн шалгуур тавихгүй. Хамгийн гол нь эерэг сэтгэлгээтэй байх, Маэзавад өөрийн бодол саналаа чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй гэнэ.
Маэзава 2018 онд найз бүсгүй, загвар өмсөгч, жүжигчин Горики Аямэг сар руу хамт авч явж магадгүй гэж мэдэгдэж байсан юм. 2019 оны арванхоёрдугаар сард түүнээс салсан мэдэгдсэн билээ.
Тэрбээр мөн нийт 9 сая ам.долларыг твиттер дээрх дагагчиддаа тараахаа тараахаар болжээ. Тэрбээр энэ үйлдлээрээ мөнгө үнэхээр аз жаргал авч ирдэг эсэхийг тогтоох "нийгмийн туршилт" хийх гэж байгаа гэнэ. 
Маезава 1-р сарын 8-ний өдөр энэхүү мэдэгдлийг хйисэн бөгөөд тэрбээр нийт 1000 твиттерийн дагагч тус бүрт 1 сая иен буюу 9,000 ам.доллар өгөх юм байна. Тэрбээр дараа нь мөнгө авсан хүмүүсийн амьдралыг нэг сарын турш хянах аж. 
Юсаку Маезава "Хүнд эд баялаг үнэхээр аз жаргал авч ирдэг болохыг энэхүү туршилтаараа би мэдэж авах болно. Надад үүнийг хийх цаг зав, санхүүгийн бололцоо хангалттай байгаа" гэж мэдэгдсэн байна. 
Caak.mn
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан