Цуврал №1: “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-иас илэрсэн зөрчил, алдаа но


Үндэсний аудитын газраас “
Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, хувьцаа хуваарилалт, ногдол ашиг олголт”-д гүйцэтгэлийн аудит хийсэн байна. Аудитын шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Үүнийг бид цувралаар хүргэж байна.
Ерөнхий мэдээлэл
Тавантолгойн ордод 1978-2012 оны хооронд эрэл үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэж чулуун нүүрсний нөөцийг Монгол улсын нөөцийн нэгдсэн санд 4,302.0 сая тн коксжих, 2,978.4 сая тн эрчим хүчний, 247.2 сая тн исэлдсэн нүүрс нийт 7,527.6 сая.тн-оор /нөөц давхацсан/ бүртгэх шийдвэрийг гаргасан байна.
Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс таван толгой” ХК нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр 2010 онд байгуулагдсан бөгөөд УИХын 2018 оны 73 дугаар тогтоолоор бие даасан компани болгон Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолоор төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг УУХҮЯ 70 хувь,ТӨБЗГ 30 хувь тус тус хэрэгжүүлэхээр тогтоожээ.
Тавантолгойн ордын Цанхийн Баруун, Зүүн хэсгүүд тус бүр 15-20 сая тн нүүрс олборлох ТЭЗҮ-д уулын ажлыг өөрсдийн тоног төхөөрөмж, ажиллах хүчээр гүйцэтгэхээр тусгасан боловч УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын дагуу Цанхийн баруун хэсэгт “Монгол уурхайчид” түншлэл, “Саусгоби сэндс” ХХК, зүүн хэсэгт “Макмахон монголиа” ХХК, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК тус тус гэрээт олборлогчоор ажиллажээ. Гэрээт олборлогчийн ажлын хөлс өндөр, дэлхийн зах зээлд нүүрсний үнийн уналт үргэлжилж байсан зэргээс шалтгаалан Цанхийн зүүн хэсэг 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл 5 сарын хугацаагаар Цанхийн баруун хэсэг 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл 9 сарын хугацаагаар уурхайн үйл ажиллагаа түр зогссон байна.
Тус компани 2010 оноос хойш нийт 34.9 сая тонн нүүрс олборлож 2016 онд 7.5 сая тонн, 2017 онд 8.5 сая тн нүүрс тус тус экспортолсон нь Монгол Улсын нийт нүүрсний экспортын 30 орчим хувийг эзэлж бөгөөд борлуулалтын орлого 2017 онд 485.7 сая ам.доллар болсон байна.
“Эрдэнэс таван толгой” ХК 747 орон тоотой ажиллаж байгаа бөгөөд Цанхийн хэсэгт үйл ажиллагаа явуулж буй гэрээт олборлогч болон бусад туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудыг оруулан тооцвол нийт 2,947 ажилтан ажиллаж байгаа нь ТЭЗҮ-д заасан хүний нөөцөөс 65.6 хувиар илүү байна.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны эзэмшил, хувь хэмжээг тогтоох асуудлаар 2008-2013 оны хооронд ЗГ-ын нийт 5 тогтоол гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар компанийн нийт зарласан хувьцааны 85.19 хувийг төр, 0.06 хувийг аж ахуйн нэгж, 14.75 хувийг иргэд эзэмшиж байна.
Компнийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах ордын нөөцөд үндэслэн ТЭЗҮ-ийг боловсруулаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ТЭЗҮ-ийн дагуу явагдаагүй, олборлолтын хөлс харилцаг адилгүй, их хэмжээний ханшийн алдагдал хүлээж байнаа
1982-1993 оны хооронд ордын нөөцийг хэсэгчлэн тогтоож баталгаажуулсан байна
Монгол-Зөвлөлтийн ШУА-ийн хамтарсан экспедицүүд Улааннуурын хөндийд орших Таван толгойн чулуун нүүрсний ордод 1940 оноос хойш эрэл-хайгуул, судалгаа шинжилгээний ажил хийж ирснээс 1978-1993 онд 1 нөөцийг хэсэгчлэн тогтоож, үр дүнг баталгаажуулж ирсэн ч зарим нөөцийг бүртгэх шийдвэр гараагүй байна. Үүнд:
 - 1953-1956 онд2 ордын ерөнхий эрэл үнэлгээний ажлаар 0.7-43.0м зузаантай нүүрсний 18 давхарга байгааг илрүүлж, коксжих болон баяжигдах шинж чанарыг судлан ордын нийт нөөцийг 2.8 тэрбум тн гэж тооцсон ч албан ёсоор бүртгэгдээгүй;
- 1990 онд ЗХУ-ын Гипершахт хүрээлэн Тавантолгойн сав газрын нүүрсний нийт нөөц, баялгийн хэмжээг 6.43 тэрбум тн, 2007 онд Норвест компани Ухаа худаг, Баруун Нарангийн хэсгийг оруулан ЖОРК стандартын дагуу 0.6м-ээс дээш зузаантай 32 давхарга бүхий 7.5 тэрбум тн нөөцтэй гэж тогтоосон ч бүртгэгдээгүй байна.
Тавантолгойн ордын Цанхи, Баруун өмнөд /Оорцог/, Бортээг, Ончхараат, Ухаа худгийн баруун хэсгийн хил хязгаарыг нарийвчлан тогтоох, коксжих нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, нүүрсний чанарыг нарийвчлан судлах зорилгоор эрэл үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлыг 1978-2012 оны хооронд гүйцэтгэж тухайн үеийн ШУТЗ, УАМНК, Зөвлөлт-Монголын нөөцийн комиссын хурлын тэмдэглэл, ЭБЭХС-ын тушаалаар нөөцийн хэмжээг тус тус баталгаажуулж Монгол улсын нөөцийн нэгдсэн санд 7,527.6 сая.тн-оор /нөөц давхацсан/ бүртгэх шийдвэрийг гаргасан байна.
”Эрдэнэс Монгол” ХХК-ийн захиалгаар11 2011 онд, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захиалгаар 2012 онд ордын тодорхой сонгосон талбайд өмнөх нөөцийн тооцоог үндэслэсэн нөөцийн тодотголыг гаргасан ч нөөц шинээр нэмж тогтоогоогүй, тухайн нөөц тогтоосон актад ордын өмнөх нөөцийг хүчингүй болгоогүй, нөөц нь давхар бүртгэлтэй байна.  1990 оноос өмнө ЗХУ-ын нөөцийн ангиллын заавар, хайгуулын стандартын дагуу эрэл, урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлыг явуулж байсан бөгөөд одоогоор Австралийн ЖОРК стандартыг ашиглан нөөцийн нэгтгэл хийж байгаа ба хайгуулын үе шатанд мөрдөх Монгол улсын стандарт байхгүй байна.
Монгол улсын нөөцийн нэгдсэн санд ордын нөөц бүрэн бүртгэгдээгүй байна
 Монгол улсын нөөцийн нэгдсэн санд12 батлагдсан нөөцийг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэрээр Баруун өмнөд /Оорцог/, Зүүн /Онч хараат/, Ухаа худаг, Цанхи, Цанхийн баруун, Цанхийн зүүн, Ухаа худагийн баруун, Бортээгийн хойд, Бортээгийн зүүн хэсэгт 3,368.9 сая.тн гэж бүртгэсэн байна.
 Монгол улсын нөөцийн нэгдсэн санд нийт 7,527.6 сая.тн нөөц бүртгэхээс 3,368.8 сая тн буюу 44.7 хувийг бүртгэсэн нь ЭХГУУС-ын 1995 оны 258 тушаалаар баталсан “Ашигт малтмалын нөөцийн улсын баланс зохиох заавар”-т ...Улсын эрдэс баялгийн зөвлөлийн баталсан, ...Геологи уул уурхайн салбарын ШУТЗ-ийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэж баталсан төрөл бүрийн ашигт малтмалын нөөцийг улсын тоо бүртгэлд хамруулна... гэж заасныг АМГТГ бүрэн хэрэгжүүлээгүйгээс нөөцийн мэдээлэл үнэн зөв бүртгэгдээгүй, бодитой бус байна. Үүнд:
• ШУТЗ-ийн 1984 оны 09 дүгээр, 1993 оны 79 дүгээр протоколоор баталсан Цанхийн болон Бортээгийн хэсгийн нийт 3,576.7 сая тн нөөцийг бүртгээгүй,
• УАМНК-ийн 1989 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Ухаа худагийн хэсгийн 288.5 сая тн нөөцийг илүү бүртгэсэн байна.
Мөн Монгол улсын нөөцийн нэгдсэн сангийн бүртгэл13 -д ордын нөөцийг балансын болон балансын бус нөөцөөр өнөөдрийг хүртэл бүртгэж байгаа нь УУС-ын 2015 оны 203 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-т хатуу ашигт малтмалын ордын нөөцийг геологийн болон үйлдвэрлэлийн нөөцөөр ангилахаар заасантай нийцэхгүй байна.
АМГТГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн нүүрсний бүртгэл хөдөлгөөний мэдээлэлд тус компанийн ашиглалтын 68,471.43 га талбайн ордын нөөцийг 3,750.2 сая тн-оор бүртгэсэн байгаа нь хэлтсүүд хоорондын тоо мэдээ 381.3 сая тн-оор зөрүүтэй байгааг харуулж байна.
2018 онд ордын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөцийн тооцоог нэгтгэсэн ч эцэслэн батлагдаагүй байна
 “Эрдэнэс таван толгой” ХК нь 2018 онд “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний ордын Цанхи, Бортээг /Өмнөд/, Оорцог /Баруун-Өмнөд/, Ончхараат /Зүүн/, Бортолгой, Ухаа худагийн баруун хэсгийн MV-016881, MV-016882, MV-016883, MV-011943, MV-011953, MV-011954, MV-011955, MV-011956 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөцийн тооцооны (2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар) нэгтгэл” тайланг гаргаж ЭБМЗ-ийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн XX-2018-02 өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн ч нөөцийн тайлан эцэслэн батлагдаагүй байна. Уг тайланд нөөцийг шинээр 331.3 сая тн-оор нэмэгдүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар компанийн тусгай зөвшөөрлийн талбайд оногдох нийт нөөц 6,340.2 сая тн, /үүнээс 6,008.8 сая тн өмнөх судалгааны ажлуудын нэгтгэл дүн/ гэж тайлагнасан боловч 60.6 сая тн нь Arc GIS Map Info програм ашиглаж нөөцийн блокын талбайг тооцоолоход үүссэн алдааны нарийвчлал байна.
 • Онч хараат хэсгийн нөөц тооцоогүй орхигдсон 110.7 сая тн,
• Нөөц бодох давхаргын хэмжээ 2.0м байсныг 0.6м болгон нарийвчлан тооцсоноос 160.0 сая тн, 1982-2012 оны хугацаанд ШУТЗ, УАМНК, Зөвлөлт-Монголын нөөцийн комиссын хурлын тэмдэглэл, ЭБЭХС-ын тушаалын дагуу баталж, бүртгэхээр шийдвэрлэсэн 7,527.6 сая.тн нүүрсний дүнг нягтлан исэлдсэн нүүрсний 247.2 сая тн, давхардсан 940.2 сая тн хэмжээгээр бууруулан тайлагнажээ. Ордын ашиглалтын явцад 2013 онд нийт 5,570.1 сая төгрөгийн дүн бүхий 5 хайгуулын ажил батлагдсан төсөлгүйгээр хийгдсэнээс 2,077.3 сая төгрөгийн дүн бүхий ашиглалтын хайгуулын 3 ажлын захиалагчаар Цанхийн зүүн хэсгийн гэрээт олборлогч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. Гэрээт олборлогч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Монкаротаж” ХХК, “Эрдэнэдрийлинг” ХХК хооронд 2013 онд байгуулсан 5,000 тууш метр геофизикийн ажилд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн геологи, хайгуул, судалгааны албаны дарга Б.Гантулга, уурхайн төлөвлөлт, техник, зохион байгуулалтын албаны дарга Л.Цагаан-өвгөн нар 176.5 тууш метр өрөмдлөгө, геофизикийн ажлыг илүү гүйцэтгүүлж14 гэрээний дүнгээс 25.2 сая төгрөгийг илүү олгосон байна.
Ордын нөөцөд бүртгэгдсэн дагалдах ашигт малтмалын эдийн засгийн ач холбогдлыг үнэлж тооцоогүй байна
Таван толгойн чулуун нүүрсний ордод гөлтгөнө, галд тэсвэртэй шавар, зам барилгын чулуу зэрэг дагалдах ашигт малтмал, нүүрсний давхаргын метан хийн судалгааг 1981-1993 онд хийж байжээ. Ордын Цанхи, Бортээгийн зүүн хэсгүүдийн нөөц тодотгосон ажлын үр дүнгийн тайланд 11943А бүхэлдээ,11954А зүүн доод булан,11955А баруун дээд, баруун доод хэсгүүд, 11956А зүүн зах хэсгүүд дэх талбайд шаварлаг гөлтгөнө, галд тэсвэртэй шавар, зам барилгын чулуу гэсэн ашигт бүрдвэр байгаа талаар дурдсан байна.Үүнд:
- 1981-1982 оны нарийвчилсан хайгуулын ажлаар гөлтгөнийн боломжтой /С1/ нөөцийг 1.9 сая тн гэж тогтоосон;
- 2011 оны ордын нөөцийн нэмэлт тодотгосон тайланд галд тэсвэртэй шаврын боломжтой /С1, С2/ нөөц 1.6 сая тн, том ширхэгтэй элсэн чулуу, хөрзөн чулууг зам засварын ажилд хэрэглэх боломжтой гэж үзсэн ч нөөцийн үнэлгээ өгөөгүй байна.
ЭБЭХС-ын 2012 оны “Нөөц бүртгэх тухай” 129 дүгээр тушаалаар ордын хэмжээнд цаашид ашиглалтын буюу гүйцээх хайгуулын ажил хийж, үйлдвэрлэлийн зэргийн нөөцийг өсгөх, технологийн туршилт, нүүрсний шинж чанар, уурхайн усан хангамж, метан хийн болон дагалдах бусад ашигт малтмал гэх зэрэг иж бүрэн судалгааг хийж тухай бүрд нөөцийн тодруулга хийхийг “Эрдэнэс таван толгой” ХК-д даалгасан ч өнөөдрийг хүртэл тодорхой ажил хийгдээгүй байна. Цанхийн зүүн уурхайн хөрсний 2 дугаар овоолгын урд байрших гөлтгөнө, галд тэсвэртэй шавар, зам барилгын чулуу зэрэг дайвар ашигт малтмалыг хэрхэн ашиглах тооцоо судалгаагүй, цаашид тухайн нөөц тооцсон хэсэгт олборлолтын ахилтад өртөх үед хэрхэн ашиглах талаар төлөвлөгөө хийгдээгүй байна. Нүүрсний давхаргын метан хийн иж бүрэн судалгаа хийгдээгүй бөгөөд Цанхийн баруун, Бортээгийн хэсэгт 2014 онд нүүрсний давхаргын метан хий (НДМ) судлах зориулалтаар 2 цооног (М-01, М-02) өрөмдөн XII блокод хамаарах хамгийн их илэрц бүхий IIIб,в давхарга, IIIа давхаргын метан хийн нөөцийг 1.2 тэрбум м3 гэж багцаалан тооцоолжээ.
Компанийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах ордын нөөцөд үндэслэн ТЭЗҮ-ийг боловсруулаагүй байна
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн эзэмшлийн Таван толгойн чулуун нүүрсний ордын нийт 68.5 мянган га талбай бүхий тусгай зөвшөөрлийн талбайн 8.4 хувь, нийт нөөцийн 17.9 хувь буюу 1,351.8 сая тн үйлдвэрлэлийн нөөцийг үндэслэн ТЭЗҮ-ийг боловсруулсан нь ордын нийт талбай, нөөцийг бүрэн хамруулаагүйгээс ордын нөөцийг ашиглах нийт хугацаа тодорхойгүй байна
ТЭЗҮ-д үйлдвэрлэлийн нөөцийг бүрэн тусгаж тооцоогүй байна
ЭБМЗ нь ТЭЗҮ-г хэлэлцэн, нөөцийн тооцоог нэмэгдүүлэх, төслийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг дүгнэлтэд тусгаж, ТЭЗҮ-г хүлээн авах ЭБЭХС-ын 2011 оны 80 дугаар тушаалаар “Эрдэнэс таван толгой” ХК-д даалгасан боловч уг ажлууд хийгдээгүй байна. Үүнд: Цанхийн зүүн хэсэг:
- Нөөцийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон ч ТЭЗҮ-д үйлдвэрлэлийн нөөцийг нэмж тусгаагүй,
- Төслийн усан хангамжийн асуудлыг судалж шийдвэрлэх ажил хийгдээгүй байна.
Цанхийн зүүн, баруун уурхайн ТЭЗҮ-д үйлдвэрлэлийн нөөцийг геологийн нөөцийн 56.9-67.8 хувиар тооцон дутуу тусгасан нь ЭБЭХС-ын 2011 оны 076 дугаар, 2012 оны 129 дүгээр тушаалд “баттай /А/, бодитой /В/ нөөцөд тулгуурлан ТЭЗҮ-г боловсруулах” гэж заасантай нийцээгүй, мөн хаягдлыг 4.2-7.4 хувь байхаар харилцан адилгүй тооцсон байна. Үүнд:
Цанхийн баруун хэсгийн ашиглалтын явцад хаягдлын бодит хэмжээ 2.4 хувь буюу ТЭЗҮ-д тусгагдсан хэмжээнээс 3 дахин бага байгаа нь ТЭЗҮ-ийн тооцоолол бодит бус байгааг харуулж байна. Цанхийн баруун хэсгийн ТЭЗҮ-д хөрсний 2 дугаар овоолгыг ашиглалтын 4 дэх жилээс эхлэн уурхайгаас хойш 3 км, Цагаан-Овоо тосгоны хойд хэсэгт байрлах талбайд үүсгэхээр тусгасан ч уг тосгоны газрыг хэрхэн чөлөөлөх талаар төлөвлөөгүй, шаардагдах хөрөнгийг тусгаагүй байна.
Цанхийн зүүн, баруун хэсгийн ТЭЗҮ батлагдсанаас хойш 7-8 жил өнгөрч байгаа хэдий ч “Эрдэнэс таван толгой” ХК ТЭЗҮ-д нэмэлт тодотгол хийгээгүй нь “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн ТЭЗҮ-д тавигдах үндсэн шаардлагууд ба ТЭЗҮ хүлээн авах журам”-ын 7.324 -т “... тухайн ТЭЗҮ-г хүлээн авснаас хойш 5 жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага ТЭЗҮ-г тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүргийг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Гэрээт олборлогч 2012 онд захиалагч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зөвшөөрөлгүй үндсэн гэрээг бусдад шилжүүлсэн байна
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан Үнэлгээний хороо /үнэлгээний хорооны ахлагч Б.Энэбиш/ нь “...Цанхийн зүүн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа эрхлэх компанийн сонгон шалгаруулалтыг 2011 онд 2 удаа нээлттэй явуулсан, шаардлага хангасан оролцогч ирээгүй шалтгаанаар шууд гэрээ байгуулах аргад шилжсэн...” гэж тайлбарласан боловч шууд гэрээ байгуулах тухай үнэлгээний хорооны зөвлөмж байхгүй, баримтаар нотлогдохгүй байна.
“Эрдэнэс таван толгой” ХК нь Цанхийн зүүн хэсгийн “Уул уурхайн хамтын ажиллагааны” гэрээг Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монгол улсад байгуулагдсан “Macmahon Mongolia” ХХК33 , Герман улсын “Оперта” ХХК нартай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байна.
“Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-ний 14.2 дахь “...гэрээнд оролцогч аль ч тал гэрээнд оролцогч нөгөө талаас бичгээр урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр энэхүү гэрээ, эсвэл түүний аль нэг хэсгийг бусдад шилжүүлж болохгүй...” гэсэн заалтын дагуу “Эрдэнэс таван толгой” ХК гэрээ шилжүүлэх талаар зөвшөөрөл олгоогүй байхад “Macmahon Mongolia” ХХК, Герман улсын “Оперта” ХХК нь гэрээний эрхийг “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК34 - д “Уурхайн хамтын ажиллагааны гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-ээр 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байна.  Уг эрх шилжүүлэх гэрээнд “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК35 нь эрх шилжүүлж буй “Macmahon Mongolia” ХХК, “Оперта” ХХК-ийг орлох, “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-ний бүхий л заалтуудыг дагаж мөрдөнө...” гэж заасан бөгөөд “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь уул уурхайн туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлийг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр авсан байна. “Эрдэнэс таван толгой” ХК нь “ТиТи Жи Ви Си Өү” ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Ажлын гэрээ” байгуулсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж, түүнд 2016, 2018 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Гэрээт олборлогч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн хангаагүй байна
Захиалагч “Эрдэнэс таван толгой” ХК олборлолтын үйл ажиллагаа явуулах эрхийг түр түдгэлзүүлсэн, төлөвлөгөөнд үндэслэлгүй тодотгол хийсэн зэргээс АҮАТ-ний хэрэгжилт хангалтгүй байна.
• Цанхийн зүүн хэсгийн уурхайн 2011-2017 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийг харьцуулж үзэхэд 2013-2017 онд “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн уулын цулын ажил 3.7-83.2 хувийн биелэлттэй;
• Цанхийн баруун хэсгийн уурхайн 2013-2017 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө гүйцэтгэлийг харьцуулж үзэхэд уулын цулын ажил 4.5-91.1 хувийн биелэлттэй байна,
“Эрдэнэс таван толгой” ХК гэрээт олборлогч компаниудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнэх, өдөр тутмын хяналт тавих үүрэг бүхий “Төслийн хяналтын баг” ажиллаж гүйцэтгэгч компанийн ажлыг сар бүр үйлдвэрлэл /уулын цулын хэмжээ/, нүүрсний чанар, ХАБЭА, байгаль орчин гэсэн 4 үндсэн чиглэлээр гарган үнэлж байсан ч нэгдсэн үнэлгээг хийгээгүй байна.
Цанхийн зүүн хэсгийн гэрээт олборлогч “Макмахон Монголиа” ХХК, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК захиалагчтай 2011 он, 2015 онд байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байна. Тухайлбал:
- 2011 онд байгуулсан гэрээний 5.2-т “... гэрээг сунгах эрхтэй болохын тулд гүйцэтгэгч гэрээ хэрэгжиж эхлэх өдрөөс эхэлж 4 жилийн хугацаанд авах шаардлагатай ГГҮ /гүйцэтгэлийн гол үзүүлэлт/-ийн дундаж оноо 85 хувьтай... гэж заасан бөгөөд 2011-2014 оны дундаж оноо 64.5 хувьтай байгаа нь гэрээний шаардлагыг хангаагүй;
- 2015 оны гэрээнд заасан гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн оноо “...гэрээний аль ч хугацааны хувьд гэрээний хугацааны үе тус бүрийн нийт үйлдвэрлэл сар бүр 95%-с дээш ... байх” гэж заасан ч 2015 онд 3.7 хувьтай байна.
Мөн 2017 оны анх батлагдсан АҮАТ-нд тусгагдсан уулын ажлын хэмжээг 2017 оны 8 дугаар сард 14.8 хувиар бууруулж үндэслэлгүйгээр тодотгосон нь олборлогчийн гүйцэтгэлийн үзүүлэлтийг өсгөх үндэслэл болсон гэж үзэхээр байна.
- Уурхайн хэлтсийн дарга Д.Цагаан-өвгөн “...уулын ажлын хэмжээнд олборлолт өсөж байгаа үед тодотгол төлөвлөгөө хийж байгаа, гүйцэтгэх захирал Б.Ариунболд үүрэг өгч Цанхийн зүүн хэмжээний олборлолт дээр гэрээний хэлцэлтэй холбоотой бууруулсан...” гэсэн тайлбарыг өгсөн болно.
Хөдөлмөр, аюулгүй байдлын нийт 257 зөрчил бүртгэгдсэнээс 15.6 хувийн зөрчлийг арилгаагүй, ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, уурхайн бүсэд хурд хэтрүүлсэн, техникийн үзлэг, оношилгоо хийгдээгүй зэрэг зөрчил гарч байсан байна.
Уурхайн талбайн хяналт сул байгаагаас 2017 онд нүүрсний овоолгод бохирдолтой болон хаягдал нүүрс буулгах, хөрсний овоолгод нүүрс болон бохирдолтой нүүрс буулгах, коксжих нүүрсний овоолгод исэлдсэн нүүрс буулгах, олборлолтын явцад таазны хөрс болон завсрын чулуугаар нүүрс бохирдуулах зэрэг технологийн горим зөрчигдсөн 247 тэвш буюу 5,297 м3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Байгаль орчныг хамгаалах, эрүүл аюулгүй байдалтай холбоотой түлш асгарснаас хөрс бохирдох, худгийн эрүүл ахуйн бүсийн дэглэм алдагдах, агаар, хөрсний үнэлгээний ажил хийгдээгүй байх, тоос дарагч бодис, мониторингийн багаж хэрэгсэл, тоос хэмжигч багажгүйгээс уурхайн тоосжилт бууруулах, шинэ техник технологи турших ажил хийгдээгүй зэрэг зөрчлүүд 3-16 удаа давтагдан гарчээ.
Гэрээт олборлогч “Макмахон Монголиа” ХХК-д 2012-2014 онуудад гэрээг дүгнээгүй байхад хөрөнгө оруулалтын ашиг, ашиг орлогын хувийг олгосон байна
“Эрдэнэс таван толгой” ХК нь Цанхийн зүүн хэсгийн гэрээт олборлогчтой 2011 онд байгуулсан гэрээнд олборлолтын хөлсийг үйл ажиллагааны бодит зардлын 37 дүнгээр /зардлын дээд хязгаар байхгүй/ ам.доллароор төлнө гэж заасны дагуу “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д 2012 оноос 2014 оны 8 дугаар сарын хооронд нийт 116.4 сая ам.долларыг төлснөөс 5.2 сая ам.доллар буюу 8,279.4 сая төгрөгийг үндэслэлгүйгээр олгосон нь гэмт хэргийн шинжтэй байх тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал:
- Тус гэрээний 53-т “...ашиг орлогын эрсдэлийн хувь хэмжээг сар тутмын хөрөнгө оруулалтын 0.361 хувийг гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн оноогоор үржүүлсэн дүнгээр тооцож олгоно...” 38 гэж заасан боловч сар тутам гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг тооцож дүгнээгүй39 байхад 3.1 сая ам.доллар,
- Гэрээний 39-т “... тоног төхөөрөмжийн ашгийн түвшнийг 0.811% тооцож...” гэж заасан хэдий ч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК тоног төхөөрөмжийг өөрсдөө бэлтгээгүй, захиалагч “Эрдэнэс таван толгой” ХК-аас шилжүүлсэн байхад 2012 оноос 2013 оны хооронд 2.1 сая ам.долларыг олгосон байна.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 9 дүгээр сарын 23 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 37 дугаар тогтоолоор “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизмыг түүний гэрээт олборлогч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д худалдах, шилжүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх захирал Б.Энэбишийн 2013 оны А/318 дугаар тушаалаар 47 нэр төрлийн 78,808.9 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д шилжүүлж, өөрийн хөрөнгийн бүртгэлээс хассан байна.  Гэтэл дээрх шийдвэрүүд гарахаас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК 2012 оны 4 дүгээр сард “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай 38 нэр төрлийн тоног төхөөрөмж, машин механизмыг 24 сая.ам доллар40 буюу 31,988.0 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 9 төрлийн 46,840.9 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шилжүүлсэн байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 41 , ТӨХ-ийн /хуучин нэрээр/ 2012 оны 44 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 6.1-д “... төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг, ...гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно...” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй болоод байгаа аж.

скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан