Ким Жон Ун 36 нас хүрлээ буюу түүний тухай 13 баримт

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун 35 нас хүрсэн байна. Хэдийгээр түүний төрсөн өдрийн талаар албан ёсны баримт үгүй ч Пхеньянд хүүхэд багачуудад энэ өдрийг тохиолдуулан бэлэг өгсөн ажээ.
Ким Жон Уны талаар 13 баримт
Ким Жон Ун (김정은, 金正恩) 1984 оны нэгдүгээр сарын 8-нд Пхеньянд төрсөн. Барууны зарим хэвлэлд түүнийг 1983 оны 1-р сарын 8, 1984 оны 7-р сарын 5-нд төрсөн гэж бичдэг.
28 настайдаа тэр Засгийн эрхэнд гарсан. Түүний аав Ким Чен Ир төрийн эрхийг 50 нас өнгөрсөн хойноо авч байв.
Ким Жон Ун хоёр ахтайгаа засгийн эрхийн төлөө өрсөлдсөн. Том ах Ким Жон Нам нь гадаадаар тэнэж, зугаа цэнгэл хөөдөг тул шууд хасагдсан. Харин Ким Жон Чхоль, Ким Жон Ун нарыг аав нь анхааралтай ажиглаж байлаа. Нэг удаа сагсан бөмбөгийн тэмцээний дараа Ким Жон Чхоль багийнхандаа талархал илэрхийлээд тарсан бол Ким Жон Ун тамирчдаа цуглуулж, алдаа оноог нь шүүж байсан гэдэг. Ингээд тэр сонгогдсон юм.
Швейцарын Бернд сургуульд сурч байхдаа тэр Ван Даммын кино үзэж, сагсан бөмбөг сонирхдог байв. Аав нь түүний сагсан бөмбөгт хэт дуртайгаас болгоомжилж байлаа.
2008 онд Хөдөлмөрийн намын 60 жилийн ойн баяраар Ким Чен Ир түүнийг индэрт дагуулан гарснаар улс орон ирээдүйд хэн тэднийг удирдахыг мэдэж авсан билээ.
2011 онд засгийн эрхэнд гараад тэр хэд хэдэн өндөр албан тушаалын хүмүүсийг цаазалсан. Өлсгөлөн нохойд хаяж өгдөг, их буугаар буудан алдаг зэрэг домгийг Өмнөд Солонгосын хэвлэл тарааснаар Ким Жон Ун дэлхийн хамгийн харгис дарангуйлагчдын нэгд тооцогдох болсон.
"Чикаго Буллз" багийн домог асан Деннис Родмантай нөхөрлөдөг. Хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" багийг шүтдэг.
Орос архи, франц дарс уух дуртай. Маш их мөнгө үүнд зарцуулдаг. 
Түүний эхнэр Ли Соль Чжугийн талаар ч баримт хомс. 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд 29-34 настай гэж хэвлэлээр бичжээ. Тамирчин, бүжигчин байсан.
Ким Жон Ун илүүдэл жингээс гадна чихрийн шижин өвчнөөр олон жил өвдөж байгаа.
Мадонна, Майкл Жексоны дуунд дуртай. Видео тоглоом тоглож, караокэд дуулдаг.
Англи, герман, франц хэлээр ярьдаг.
Nike-ийн пүүз цуглуулдаг байжээ

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан