Олон юм ярьсан гэж хятадын дипломатыг оросууд хѳѳлѳѳ

Би Оросын тэргүүн байсан бол нэг сарын дотор л Орос оронд авилгыг дарж чадна. Даанч Оросын эрх мэдэлтнүүд үүнийг хүсэхгүй байна гэж хэлсэн Хятадын ЭСЯ-ны хоёрдугаар консул Ханга Чжу Оросоос хѳѳгдлѳѳ. -Оросууд яагаад авилгалтай тэмцэхгүй байгааг би ойлгохгүй байна. Хүсвэл, манайд яаж тэмцсэн бэлэн жишээг ч санал болгож болно.
Ердѳѳ сарын дотор л авилгалыг дарж болно. Бутырийн шоронгоос Оросууд дэндүү ичиж байна. Шоронгоос ичиж, зугтаж буй цагт авилгалтай жинхэнэ утгаараа тэмцэж чадахгүй гэж энэ оны 12-р сарын 16-ны ѳдѳр Москвад болсон гадаадын дипломат албаны томоохон хүлээн авалтын үеэр ам алдсан байна.
Ѳнгѳрсѳн түүх рүүгээ нулимдаг хүмүүст Хятадууд дургүй. Түүнээс болж гэрэлт ирээдүйгээ алдах нь бий. Авилга, хулгай, дайсагнасан мэдээллийн сурталчилгаа, завхрал, шулан мѳлжлѳг, хүний эрхийн зѳрчил, эд хѳрѳнгийн боолын сэтгэлгээ нь улс орны ирээдүйг боомилдог. Бид энэ бүхнээсээ салж чадсан учир дэлхийд хѳгжлѳѳрѳѳ тэргүүлж байна.
Ингэж хэлснээрээ Оросын Гадаад Харилцааны Яамыг хѳл дээр нь босгож, улмаар 72 цагийн дотор Оросын газар нутгийг орхижээ. Түүнийг улс орны дотоодын үйл хэрэгт хошуу дүрсэн хэргээр буруутгасан байна. Харин Хятадын тал хоёрдугаар нарийн бичгийн даргаа солихыг зѳвшѳѳрсѳн ч, түүний хэлсэн үгийн тѳлѳѳ арга хэмжээ авах, шийтгэл оноох ямар ч үндэслэлгүй гэдгээ?албан тоотондоо дурдсан байна.

Эх сурвалж: Control.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан