АТГ-аас өнгөрсөн аравдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарыг баривчлан ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 30 хоногийн турш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг шийдвэрээ дахин нэг сараар сунгасан.
Тэгвэл Ц.Даваацэрэн нь хоригдсоноосоо хойш эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөр дамжуулан удаа дараа гаргажээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр түүний хүсэлтийг хүлээн, батлан даалтад гаргасан байна.
Тэрээр 2012-2016 онуудад Эрдэнэт үйлдвэрийн захирал байхдаа хэд хэдэн оффшор бүс рүү олон сая ам.долларын гүйлгээнүүд хийсэн гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй юм.
Эх сурвалж:www.polit.mn