"Сайн дур"-ын намчдаас салах цаг ирнэ


Улс төрийн намууд ирэх оны сонгуульдаа бэлтгэхээр ичээнээсээ гарч,  өөрсдийгөө танилцуулахаар дуугаа хадааж эхэллээ. Амралтын өдрүүдээр Хөдөлмөрийн үндэсний намаас “Бид хулгайч биш” гэх сурталчилгаагаа хотын самбаруудад байршуулжээ.  Үүнтэй зэрэгцээд сошиалаар “Бид ч эхлээд хулгайч байгаагүй” МАН АН” гэх мэт хошигнолууд өрнөлөө. Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхлээгүй ч өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, намын нэрээ олонд таниулж явах нь  парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдийн нэн тэргүүний зорилго болсныг үүгээр харуулах мэт. 
 
Өнөөдөр УДШ-д бүртгэлтэй 35 улс төрийн хүчин байна.  Харин олон нийтийн тухайд парламентад суудалтай улс төрийн хүчнүүдээс бусад намуудын үйл ажиллагаа байтугай заримынх нь нэрийг нь ч сонсоогүй. Тухайлбал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам /МЭҮН/, Ард түмний нам /АТН/, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Ард түмнээ хайрлая нам /АТХН/, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Их эв нам /ИЭН/, Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/, Миний Монгол нам /ММН/, Монгол шинэчлэлт нам /МШН/, Зүй ёс нам /ЗЁН/  гээд сонгуулийн уриа, лоозон мэт чамин нэртэй, үйл ажиллагаа нь үл мэдэгдэх улс төрийн хүчнүүдийн жагсаалт хөвөрч байна. 
 
Энэ дотор УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/-ыг байгуулан, парламент дахь гурав дахигч хүчний төлөөлөл хэмээдэг. Гэхдээ өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид ШИНЭ намын төлөөллийг бус АН-ын нэр дэвшигчдээс сонголтоо хийсэн. Ер нь улстөрчид аль нэг намаас, бие даан нэр дэвшин парламентад сонгогдоод өөр намд элсэх, намаа өөрчлөх нь энгийн үзэгдэл болсон. Үүнийгээ сонгогчдын эрх, төрийн хүн  талаас  бус аль нэг нам, эвсэлд эвлэлдэн нэгтэх нь хувь хүний эрх гэх өөрсдөдөө ашигтай хувилбараар тайлбарладаг нь улстөрчдийн гэм биш зан. Үнэндэээ Ж.Батзандан гишүүнийг иргэний хөдөлгөөний , Л.Болд гишүүнийг АН-ын төлөөлөл гэж олон нийт хардгаас бус  шинээр үүсгэн байгуулсан ШИНЭ намыг нь тэр бүр мэдээд байхгүй.  Магадгүй сонгуульд дангаараа бус аль нэг намтай эвсэн нэгдэж орох талтай. 
 
2020 оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг ирэх өдрүүдэд УИХ батална. Сонгуулийн ямар ч тогтолцоогоор явуулсан УДШ-д бүртгэлтэй улс төрийн хүчнүүд өрсөлдөх нь тодорхой. Сонгуулийн өдрүүд ойртох тусам улс төрд горилогчид олны өмнө ил гарч, уриа лоозонгоо дэвшүүлнэ. Зарим горилогчид ч сонгогчдын элгийг хөшөөж, хошин шогчид цаашаа болдог талтай.  Бие даан нэр дэвшигчдийн бодлыг хүндэтгэе гэхэд улс төрийн намууд нь бодит бодлого, мөрийн хөтөлбөртэй баймаарсан. 
 
Сонгогчид бодлого, мөрийн хөтөлбөрт нь тодорхой улс төрийн хүчнийг төрд төлөөллөөрөө сонгодог. Түүнээс бус  төрийн индэрийг хошин шогийн тайз болгохыг хэнд ч үл зөвшөөрдөг. “Ард түмэн бол цагаан цаас” гэсэн сэтгэлгээгээ улс төрийн намууд өөрчлөх цаг болсон. 
 
Тэгээд ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр намын босго, бодлого, үйл ажиллагааг тодорхой тусгаж  өгсөн.  Өнөөдөр улс төрийн хүчин 801 хүний гарын үсэг зурж,  зорилт, хөтөлбөрөө дэвшүүлснээр УДШ-д бүртгүүлэн баталгаажуулж байгаа. Энэ нь зарим нэг бизнес эрхлэгчид компанийн ажилчдаасаа бүрдүүлэх хэмжээний тоо гэдэг.  Тиймээс ч улс төрийн намыг улсын хэмжээний, компанийн, нэг хүний гээд   тодотгодог.  Өмнө нь  Үндсэн хуульд  улс төрийн намын тухай заалт байгаагүй юм билээ. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр гурван заалт тусгажээ. Ингэснээр нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах юм. “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн Үндсэн хуульд заасан. Энэ нь СЕХ-ны гаргасан тооцооллоор 20 мянга орчим гишүүнчлэлтэй байх юм. Гэхдээ энэ заалт  2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу найман жилийн дараагааар мөрдөгдөхөөр байгаа.
 
Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгагдсан энэхүү заалт хэрэгжсэнээр сайн дурын намчдаасаа салах цаг ирэх юм. Тэр бол
Н.Энхлэн 
Shuud.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан