“Улс төрийн мөнгө”-ний хохирогч гэх солонгос иргэн мэдүүлэг өгчээ


Т.БАТСАЙХАН
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнээс гурван сая ам.долларыг залилан мэхлэх аргаар авч, мөн сонгуулийн сурталчилгаандаа 700 мянган ам.долларын хандив нэхсэн асуудал нэлээд эртнээс яригдаж байна. Тухайн үедээ хохирсон гэх солонгос иргэн хууль хяналтын байгууллагад гомдол, мэдүүлэг гаргаж байсан ч хэрэгсэхгүй болж, мартагдах тийшээ хандаж байв. Тэгвэл саяхан буюу өнгөрөгч есдүгээр сарын 11-нд тухайн иргэн манай улсад ирж, АТГ-т мэдүүлэг өгч, өргөдлөө өгөөд буцсан байна. Мөн энэ үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт өргөдөл гаргажээ. 2011 оны арваннэгдүгээр сард тус иргэн ЦЕГ болон ТЕГ-т гомдол гаргасан ч Улсын мөрдөн байцаах газар болон Нийслэлийн прокурорын газар нэг ч байцаалт, мэдүүлэг авалгүйгээр асуудлыг удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаанаас шалтгаалан хаагдах байдалтай байсан ч Авлигатай тэмцэх газарт дахин ирж мэдүүлэг өгсөн нь энэ хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн байх магадлалтайг эх сурвалж хэллээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу