Ирэх онд Монгол улсын эдийн засаг дээсэн дөрөөн дээр дэнжигнэх үү


Монгол улс саарал жагсаалтад орсон мэдээ энэ сартай эрчимтэй яригдлаа. Уг жагсаалтад оруулах болсон гол буруутанг хайсан ч хариуцлага хүлээх хүн олдсонгүй гэхэд болно. Саарал жагсаалтад орох болсны гол хүчин зүйл нь санхүүгийн Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцээгүйгээсээ болсон. 
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсад дараах дөрвөн зөвлөмжийг өгчээ.Үүнд:
1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх.
2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх.
3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх.
4. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг авах зэрэг багтжээ. Монгол Улс “сааралт жагсаалт”-д орохгүйн тулд FATF-аас тавьдаг техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн 35-ыг, шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн долоог хангасан тухай Төв банкнаас мэдээлж байсан юм.
Одоо тэгвэл хэрхэн уг жагсаалтаас гарах вэ? Ирэх оны тавдугаар сард саарал жагсаалтаас гарах боломж бий. Гэхдээ манай улсад сонгууль болох гээд бужигнаатай байна. Үүнд санаа тавьж хүчин зүтгэх хүмүүс нь хэн байх вэ? гэдэг асуудал яригдаж эхэллээ. Манай улсын өрсөлдөх чадвар буурсан талаар "Эдийн засгийн форум" дээр ч мөн онцоллоо.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судлагааны төвийн захирал Б.Лакшми “Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн үнэлгээг 100 оноо гэж үзвэл Монгол Улс 45.2 хувьтай үнэлгээ авсан байгаа. Энэ нь 50 хувьд нь ч хүрэхгүй байна гэсэн үг. Сүүлийн таван жилийн үнэлгээг авч үзвэл Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ байнга буурч ирсэн. Тэр дундаа засаглалын үзүүлэлтүүд нь хамгийн бага, бизнесийн орчин 22.7 хувиар 61-т, дэд бүтэц нь 22.5 хувиар 67-д үнэлэгдсэн дүн гарсан. Хэдийгээр манай улсын эдийн засаг бага зэрэг сайжирсан ч энэ дүн хангалтгүй байна гэж хэлж болно” хэмээн  “Монгол Улсын өрсөлдөх чадвар"-ын талаарх илтгэлдээ онцолсон юм.
Ирэх онд Монгол улсын эдийн засаг дээсэн дөрөөн дээр дэнжигнэх аюулд оров бололтой. Учир нь ирэх онд гараад л хачин гоё нэртэй бондын зээлийн эргэн төлөлтүүд эхэлнэ. Мөн саарал жагсаалтаас даруй гарах, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гээд өчнөөн том асуудлууд ар араасаа жагсаж байна. Энэ жилийн эдийн засгийн форум бизнесийн байгууллагууд төрийн оролцоогүй асуудлаа хэлэлцлээ. Ганц ч улс төрчдийг оролцуулаагүй тус форумын үеэр “Монгол Улсын өрсөлдөх чадвар", "Бизнес эрхлэхүй", "Хариуцлагатай Монгол", "Саарал Монгол", "Бүтээлч Монгол", "Залуу Монгол", "Монголын эдийн засгийн форум: Өнгөрсөн ба ирээдүй" гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдав.
Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн хөрөнгө оруулалтын бодлого төслийн удирдагч Д.Жигжидмаа илтгэлдээ “Дэлхийн банк группаас анх удаагаа “Бизнес эрхлэхүй” тайлангийн талаар илтгэл танилцуулах гэж байна. Энэ тайланд дэлхийн 190 орны бизнес эрхлэхэд эрх зүйн орчныг үнэлсэн жагсаалтыг гаргадаг. Мөн дэлхийн ямар орнууд бизнесийн орчноор тэргүүлж, тухайн жилдээ ямар шинэчлэлийг хийсэн бэ гэдэг үзүүлэлтийг харж, туршлага хуваалцахад дөхөм болдог. Монгол Улсын хувьд 2008 оноос хойш энэ жагсаалтад ямар үзүүлэлттэй явж байгааг хэлье. Монгол Улс анх 2008 онд энэ жагсаалтад бүртгүүлэхэд 52-т жагсаж байсан. Энэ үзүүлэлт нь тухайн үед Татварын багц хууль батлагдаж, хэрэгжсэнтэй холбоотойгоор дээгүүрт жагссан. Дараагийн дөрвөн жилийн хувьд уналтын он жилүүд байсан. Өнгөрсөн 2012 онд бүр 86 байранд жагсч, дараагийн дөрвөн жил тодорхой хэмжээгээр ахиц гарсан. Харин 2016-2020 он хүртэл уналтад явж байна” хэмээв.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан