Хоёр орны сэтгүүлчдийн Өвөрмонгол орноор аялсан тэмдэглэл ...


“70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага 10 сарын 10-аас эхлэн дөрөв дэхь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэхүү сурвалжлаганд Монгол улсаас МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, МҮСХНХ-ны УЗ-ийн гишүүн, Ажлын албаны дарга Г.Эрдэнэтуяа нараар ахлуулсан МҮСХНХ-ны гишүүн сайт Fact.mn, Zuv.mn, Amjilt.com, Jirgee.mn, Bolod.mn, Updown.mn, Unen.mn, Zaluu.com, Arslan.mn, Inet.mn, Report.mn МОСАХ-ны Dorgio.mn Zindaa.mn Ugluuniishuudan.mn, TV8 телевиз, орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч, сэтгүүлч, зураглаачдаас бүрдсэн баг ажиллаж байна. 
Монголоос ирсэн сэтгүүлч, зочид төлөөлөгчдийг ӨМРТ-ийн Талын дуу хоолой радиогийн Баясгалан захиралтай сэтгүүлчдийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Бичигт боомт дээр ёслол төгөлдөр хүлээн авлаа. 
Хоёр орны сэтгүүлчдийн баг Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай суурины Давшилт багийн адуучин Бөх-Эрдэнэ гуайнд зочилж сурвалжлагаа эхлүүлсэн юм. 
Бөх-Эрдэнийнх 600 гаруй адуутайгаас 200-аад нь шарга адуу
Монголчууд эртнээс адуун сүргээ дээдэлж ирсэн ард түмэн. Бөх-Эрдэнийнх малч удмаа алдалгүй, Монгол ёс заншлаа дээдлэн адуун сүргээ өсгөн үржүүлж байгаа нь Монголын сэтгүүлчдэд бахархах сэтгэгдэл төрүүлж байв.  Адуучин Бөх-Эрдэнэ удам дамжсан адуучин бөгөөд 600 гаруй монгол удмын адууг өсгөн үржүүлж байна. Үүнээс 200 гаруй нь шарга адуу. Эднийх мөн “Монгол морины үүлдэр хамгаалах суурин”-г бүтээн байгуулж, цаашдаа адуун сүргээ өсгөх зорилт тавьжээ. 
Ангус үхэр тэжээх суурин газартай танилцлаа
Бид адуучин Бөх-Эрдэнэ гуайнхаас гараад Зүүн үзэмчин хошууны Дуутнуур суурины Улаантуг багт орших Ангус үхэр тэжээх суурингийн малчин Аюур гуайнд зочиллоо. Аюур нь багаас малч хүн бөгөөд үхэр өсгөн үржүүлэхэд түлхүү анхаарч байгаагаа сэтгүүлчдэд ярьсан. Сүүлийн жилүүдэд Улаантуг баг нь хонио цөөрүүлж үхрээ олон болгох шаардлагын дагуу 350  Ангус үхэр оруулсан байна. Уг баг нь мэргэжлийн том хэмжээний төвлөрсөн Ангус үхэр тэжээх суурин газар байгуулснаар бүх улсын хэмжээнд сайн үүлдрийн үхэр тэжээх үлгэр жишээ суурин газар болох, цаашдаа бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. 
Хоёр Монголын хамтарсан сэтгүүлчдийн баг Зүүн үзэмчин хошуунаас гараад Тунляо хотод ирсэн юм.
Тунляо хотын үхрийн захтай танилцав
Тунляо хотын үхрийн зах нь Хятадын зах зээл болон хөрш орнуудад үхрийн махыг экспортлон гаргадаг. Тус захад өдөрт 10 мянган үхэр борлуулагддаг байна. Сүүлийн жилүүдэд Хорчин зүүн гарын хойд хошууны махны үхрийн аж ахуй тус хошууны найман том гол аж үйлдвэрлэлийн тэргүүлэх аж ахуйн болсон байна. Уг хошуу нь үнээг олон болгох “түм мянга зуу арав” гэдэг нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор уг хошууны 19 сум суурин газрын 15 сум нь 10 мянгаас дээш толгой махны үхэртэй болсон байна. Хошууны 262 багаас 218 баг нь мянгаас дээш үхэртэй. Уг хоршоо нь малчидтайгаа харилцаж ажилласнаар ядуурлыг 72 хувиар бууруулж чаджээ.
Түүхт дурсгалт газруудтай танилцлаа
Бид 12-ны өдөр Хорчин зүүн гарын хошууны Манж Чин улсын түүхэнд алдартай Тахимдуу Амарлангуй Гэгээн Сүд хатны Хүрээлэн болон Өвөрмонголын Үндэстний Их Сургуулийн музей зэрэг газруудаар орж, түүх соёл, үйл ажиллагаатай нь танилцлаа. 
Мөн Тунляо хот дахь Өвөрмонгол Яс засах эмнэлэгтэй танилцсан юм. Тус эмнэлэг нь хугарч гэмтсэн ясны бэртлийг уламжлалт аргаар эмчилж иржээ. Үүнд хатуу градустай архиар шавшиж бариа засалтай хавсран давхар тан уулгаж, ховсын аргаар эмчилдэг. Ингэснээр өвчтөний ясны хугарал гэмтлийг багадаа долоо хоногт эдгээж илааршуулдаг байна.
23 сэтгүүлчдээс бүрдсэн Монголын сэтгүүлчид цахим хэвлэл мэдээллээр дамжуулан уншигчдад Өвөрмонгол орны түүх соёл, хөгжил дэвшлийг сурвалжлан хүргэхийг зорилоо. 
Энэхүү сурвалжлага нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, БНХАУ болон Монгол улс дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойд зориулан ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МСНЭ хамтран Өвөрмонголын Талын дуу хоолой радио телевизийн “Талын дуу хоолой” радио зохион байгуулж байна. Энэ нь хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан гурав дахь удаагийн сурвалжлага юм.
Үргэжлэл бий…
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан