Нам харгалзахгүй нэгдсэн гишүүдийн зам салах нь


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ "Баялагтаа эзэн Монгол" лобби бүлэг хүртэл байгуулж, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж байсан цаг саяхан. Тэд ердөө гуравхан сарын өмнө дахин жагсаал хийж, тэмцэхээ мэдэгдэж, МАНАН мафийн эсрэг бат зогсохоо илэрхийлж байсан юм.  УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаас буулгах тэмцэл эхлэхтэй зэрэгцэж тэд нэгдсэн.  
Бүр "Шударга бусыг хийгчид, МАНАН мафийнхан нам харгалзахгүй нэгдэж байна. Тэгвэл шударга ёсны төлөө тэмцэгчид нам харгалзахгүй нэгдэх цаг нь ирсэн" хэмээн тунхаглаж байсан гишүүдийн эрх ашиг нь салж, хэдэн тийшээ харсан бололтой.  Өчигдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд  "ШИНЭ намын УИХ дахь төлөөлөл анхнаасаа энэ хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэр гаргасан.
Яагаад гэхээр, өнөөдөр бид Үнсдэн хуулийн өөрчлөлтийг хэрэгтэй өөрчлөлт болгон гаргая гэвэл гаргах чиглэл рүү ажиллах ёстой. Ерөнхийлөгч хориг тавихдаа хууль яриад байгаа юм. Хууль ярьж байхад бид намын бодлого ярьж эсэргүүцэх осолтой. Яг дордуулсан 7 өөрчлөлтийн замаар явж байна.МАН-ынхны хувьд яаж ийгээд өөрчлөлт оруулаад батлах гээд байна. Үүний цаана Монголын ард түмэн итгэхгүй. Өөрчлөлт хийгдэж байгаа хэлбэрийг ард түмэн гэмт хэрэг гэж харна. Тиймээс хоригийг авахаас өөр арга байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн. 
Түүний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэлэхдээ Ж.Батзандан, Л.Болд хоёрт хандаж, харамсаж байгаагаа илэрхийлж, зам салах цаг болсон гэдэг санаагаа ч дайлаа.  Тэрбээр "Би Ж.Батзандан, Л.Болд хоёр нөхөртөө хандаж хэлэх үг байна. Бид ямар замыг тууллаа. Шүүхийг яаж хараат бус болгохын төлөө зүтгэж, тэмцлээ. Тэргүүн шүүгч нарын нэрийг зоригтой хэлж, та хоёр хэрэг төвөгт орооцолдоод хүртэл тэмцсэн билээ.  УИХ-ыгн хариуцлагажуулах. Байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг хангахын төлөө яаж тэмцэв. "Баялагтаа эзэн Монгол" бүлгийг хүртэл байгуулсан.  Үүнийгээ та хоёр нураах гэж байна. Ингэж явах юм бол бидний ярьсан зорилго биш болоод зам салах зааг дээр ирчихлээ" хэмээн гоморхов.  Нам харгалзахгүй нэгдсэн гишүүдийн зам энэ хүрээд салж байгаа бололтой.   
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан